Hi~~~~~❣️ Сайхан наадав уу? Долоо хоног дажгүй байсан биз дээ? Хөдөө явах нь яваад, үлдэх нь үлдээд цагийг сайхан өнгөрүүлсэн гэж найдъя. За ямар ч байсан чадвал долоо хоногийн тэмдэглэлийг минь алгасахгүйгээр уншихыг хичээгээрэй. Санасан шүү!
(づ ̄ ³ ̄)づ
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Өдөр 8.
2021 оны 07 сарын 08.
Өглөө босож, нүүр гараа угаачхаад тарагтай овьёос идсэн. Хоёр цагийн үед дасгалаа хийсэн байгаа. Өдрөөс ус тасраад харангадаж үхэнгээ алдлаа. Аргагүйн эрхэнд талх болон арвайн гурил зуурч идсэн. Хоёр дахь долоо хоногийн эхнийх тун хэцүүхэн өнгөрлөө. Нэгдэх өдрийн орой хэлсэн учраас хоёр дахь өдрөөс гурилан бүтээгдэхүүн хорих эхэлнэ.
Дасгал:
Өдөр 9.
2021 оны 07 сарын 09.
Hello? ⚆ _ ⚆
Нэг хэсэгт долоон өдөр багтаана гэхээр долоон удаа 'Сайн уу?' гэж мэндэлнэ гэсэн үг үү? Хаха. Тэгвэл хоёр дахь удаагаа "Сайн уу?"
Урьд шөнө орсон аянга цахилгаантай, аадар борооны улмаас үүрийн дөрвөн цаг гэж унтсан байгаа. Тэгээд нэлээн оройтож боссон. (;一_一) Хоолоо идчихээд хувцсаа угааж, гэрээ цэврэлсэн. Юмнуудаа байлгаж байлгаж дараа нь зад цэвэрлэдэг муу дадалтай юм аа. Зургаан цаг цагаан хэрэглэл, хувцаснуудаа угаасан гээд бод XD. Үнэхээр ядарсан учраас амарч суунгаа даалгавраа хийгээд, оройн арван цагийн үед дасгалаа хийсэн. Идсэн зүйлийн хувьд өдөр банштай ногоотой шөл? (Жич: бодсоноос дажгүй амттай юм билээ) Гурилан бүтээгдэхүүн идэхгүй гээд хэлчихсэн учраас хэчнээн өлсөж байсан ч тэвчсэний эцэст нэг ч талх, боорцог идэлгүй амжилттай орондоо орсон байгаа. Гэхдээ чихэр зөндөө ихийг идсэн😫🙊 Чихрийн харшилтай (идэхээр нүүрээр юм туурдаг) болохоор сүүлийн үед нэг их идээгүй ч өнөөдөр тэсгэл алдчихлаа.
YOU ARE READING
[✔︎] 4 𝐖𝐞𝐞𝐤 𝐅𝐮𝐥𝐥𝐛𝐨𝐝𝐲 𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐟𝐨𝐫𝐦 ᵐᵒⁿᵍᵒˡⁱᵃⁿ
Phi Hư CấuБи - Карантинд хүмүүс сайхан таргалж байна шүү! Ээжийн ажлын газрынхан бүгд бүдүүн ах, эгч нар болчихсон байна лээ. /Чанга инээх/ Тархи - Чи ч бас тэднээс дутахгүй шүү! Зүрх - Үгүй ээ, энэ бие чинь хамгаас үзэсгэлэнтэй шүү дээ. Би - Мм! Би үзэсгэлэ...
![[✔︎] 4 𝐖𝐞𝐞𝐤 𝐅𝐮𝐥𝐥𝐛𝐨𝐝𝐲 𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐟𝐨𝐫𝐦 ᵐᵒⁿᵍᵒˡⁱᵃⁿ](https://img.wattpad.com/cover/275029795-64-k398171.jpg)