Өдөр 7.
2021 оны 07 сарын 07.
Сайн уу? Тог тасраад, ирсэн ч интернет болохгүй, ядаж байхад датагүй. (ಥ﹏ಥ)
Өнөөдөр өглөө улаан лооль идсэн. Өндөрхөн тийшээ будаатай хуурга, таван цагийн үед арвайн гурил зуурч идсэн байгаа.
Сүүлийн үед манай энд ёстой аймаар халж байна аа. Зүгээр сууж байхад л халууцаад, хөлрөх гээд... Бүгчим орчныг үзэн яддаг миний хувьд зун бол жинхэнэ там. Өвөл болохоор зун хурдан болоосой гэнэ. Зун болохоор өвөл хурдан болоосой гээд. Хүн гэдэг хачин шүү. Гэхдээ би хоёуланд нь дургүй л дээ хаха. Намар л гоё санагдаад байдаг юм.
За за, интернетгүй олон зүйл бодоод солиорчихлоо. Найман цагийн үед сунгалтын дасгалаа хийсэн байгаа.
Та бүхэнд хэлэх нэг л зүйл байна. Гуйя, идэвхтэй байж өгөөрэй. Өдийг хүртэл дасгал хийсэн минь миний тууштайд биш, та нар л байгаа болохоор юм шүү дээ. Өмнөх хэсгийн асуултад нэг л хүн л хариулсан. Бусад нь яаваа! Хэн ч хариулахгүй болохоор би дуртай дургүй байгааг чинь мэдэж чадахгүй штээ! Хариулъя, идэвхтэй байя хүмүүсээ!
Хоёр дахь долоо хоногоо нэг хэсэгт багтаана. Голоос нь шантрах шиг болбол шууд чат бичээрэй. Би чадлынхаа хэрээр ярилцаж, урам өгөхийг хичээх болно. За, долоо хоногийн дараа уулзъя💜
YOU ARE READING
[✔︎] 4 𝐖𝐞𝐞𝐤 𝐅𝐮𝐥𝐥𝐛𝐨𝐝𝐲 𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐟𝐨𝐫𝐦 ᵐᵒⁿᵍᵒˡⁱᵃⁿ
Phi Hư CấuБи - Карантинд хүмүүс сайхан таргалж байна шүү! Ээжийн ажлын газрынхан бүгд бүдүүн ах, эгч нар болчихсон байна лээ. /Чанга инээх/ Тархи - Чи ч бас тэднээс дутахгүй шүү! Зүрх - Үгүй ээ, энэ бие чинь хамгаас үзэсгэлэнтэй шүү дээ. Би - Мм! Би үзэсгэлэ...