Өдөр 6.
2021 оны 07 сарын 06.
[03:20 PM]
Сайн уу? За би саяхан дасгалаа хийж дуусгачхаад амарч сууж байна.
Өнөөдрийн дасгал:
Өглөө үнэхээр сульдсан байдалтай сэрсэн. Нүүрээ ч хөөсөөр цэвэрлэж угаах хүчгүй, бараг нурж унах нь холгүй. Яагаад? гээд бодож үзсэн чинь өчигдөр цуйвангаас өөр зүйл идээгүй, ер нь сүүлийн үед хоолноос илүү гурилан бүтээгдэхүүн их хэрэглэсэн юм байна. Гурил чинь ер нь нуль нүүрс ус. Миний таргалалтын төрлийн биед явж явж нүүрс ус биш уураг их хэрэгтэй юм билээ. Угаас хоол миний хамгийн том сул тал юм байгаан. Тэгээд өнөөдөр махан хоолоо сайн идье гэж бодсон ч одоо болтол амжаагүй л явна. Оройхон тийшээ бор будаатай шөл хийж иднэ байх даа.
Энэ хэсгийг яагаад бүгд уншаарай гэсэн бэ? гэхээр надад нэг санал байна.
Дараагийн долоо хоногоос эхлээд өдөр бүрээр биш долоо долоо хоногоор оруулбал ямар вэ? Week 2, week 3 гэж явна гэсэн үг. Сүүлийн долоо хоног чухал учраас өдөр өдрөөр нь оруулна. Нэг хэсэгт өдрүүдээ бөөндөөд, төгсгөл хэсэгт нь дүгнэлт маягийн зүйл бичнэ. Та нар ч бас ямар байсан тухайгаа сэтгэгдэл хэсэгт бичиж болно.
За ямар ч байсан хүн бүхэн өөрийнхөө бодлыг хэлж өгч туслаарай.
Have a great day ᕙ(⇀‸↼‶)ᕗ
YOU ARE READING
[✔︎] 4 𝐖𝐞𝐞𝐤 𝐅𝐮𝐥𝐥𝐛𝐨𝐝𝐲 𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐟𝐨𝐫𝐦 ᵐᵒⁿᵍᵒˡⁱᵃⁿ
Non-FictionБи - Карантинд хүмүүс сайхан таргалж байна шүү! Ээжийн ажлын газрынхан бүгд бүдүүн ах, эгч нар болчихсон байна лээ. /Чанга инээх/ Тархи - Чи ч бас тэднээс дутахгүй шүү! Зүрх - Үгүй ээ, энэ бие чинь хамгаас үзэсгэлэнтэй шүү дээ. Би - Мм! Би үзэсгэлэ...