-----
{ 2 өдрийн дараа }Мину Жиосны гэрлүү алхаж очив. Хагас Сайн өдөр байлаа. Цүнхэндээ хийсэн динозавр тоглоомуудаа гаргаад хаалгыг нь тогшив
"Жисүнгий би тоглоомоо авчирсан"
Хариу байсангүй. Мину анир чимээгүйд хэсэг хүлээн зогсов. Төд удалгүй нэгэн эмэгтэй хаалгыг нь онгойлгов.
"Сайн уу? Чамд юугаар туслах уу?"
"Би найзыгаа хүлээж байгаа юм аа~ тэр энд амьдардаг."
Тэр эмэгтэй доошоо суугаад "Уучлаарай гэхдээ тэд одоо энд байхгүй, тэд нүүсэн" гэж хэлэв.
"Юу гэсэн үг юм бэ? Би уржигдар ирэхэд байсан шүү дээ^^"
Эмэгтэй толгойгоо сэгсрээд "Энд амьдарч байсан хүмүүс ор мөргүй юу ч үлдээлгүй нүүсэн"
"Хмм... Та хаашаа явсныг нь мэдэх үү эгчээ?"
"Сүүлд сонсох нээ тэд Америк явсан гэсэн"
"Аан эгчээ ойрхон уу?"
Бяцхан хүүг ингэж хэлэхийг сонссон эмэгтэйн зүрх өвдөв."Үгүй дээ хүү минь... Ойр биш"
Мину санаа алдаад гэрэлтсэн нүдээр тэр эмэгтэйд "Тэр миний сайн найз, Та биднийг гэрлэх ёстой байсныг мэдэх үү? Бас тэрний хэрэм шиг харагддаг гэдгийг"
"Г-гэрлэлт ээ?"
Мину толгой дохиод "Яг аав ээж шиг хэзээ нэг өдөр бид гэрлэх болно"
Эмэгтэй хүүгийн толгойг зөөлөн илээд "Одоо харьсан нь дээр байх орой болж байна шүү дээ"
"Тэгнэ, би динозавраа хаалганы үүдэнд үлдээчихье. Юуны магад ирэх юм бол"
Цүнхээ онгойлгоод үлдсэн динозавраа гарган үүдэнд үлдээв. Эмэгтэйрүү зөөлөн хараад "Удахгүй ирнэ гэж найдаж байна! Учир нь би түүнд хайртай"
Эмэгтэй зөөлөн инээгээд "Тийм гэж үү" гэхэд хүү итгэлтэйгээр
"Би түүнд үнэхээр их хайртай, би таньд бид гэрлэнэ гэж хэлсэн шүү дээ" гэж хэлээд цааш явав.Гэхдээ 7 настай Мину мэдсэн бол тэр ирэх гэж хэдхэн цаг биш хэдэн жил зарцуулагдах байсан..
ВЫ ЧИТАЕТЕ
"10 жил" Минсон
Фанфик------------------------------------------------------------ " 10 жил хараал идсэн 10 чамгүйгээр" "Би чамайг таньдаг бил үү?" ------------------------------------------------------------ OT9 учир ямар нэгэн дургүйцэл үзэн ядалт явагдахгүй байхыг хү...