Шөнө унтах гэтэл Минугын бодолд түүнээс өөр зүйл орж ирсэнгүй... маргааш л асуугаад үзнэ. Тэр хүүхэд Америкаас ирсэн гэсэн, царай нь, аура нь энэ өөр хүн гэхэд дэндүү их тохирч байна!
{Өглөө нь сургууль дээр}
Цайны цагыг хүлээж байгаад түүнтэй тухтай гэх чинь 2уулахнаа уулзхаар сэтгэл шулуудав.
Үнэхээр их санасан түүнийг.. ахиад нэг л удаа уулзах юм бол өвдөг сөхрөөд уйлах хэмжээний их санасан. Мину Жисонд дэндүү их хайртай.. анх уулзсан цагаасаа эхлээд. Гэрлэнэ гэж амлахдаа ч тэр хайртай байсан.
Хонх дуугарч цайны цаг болсныг илтгэв. Мину ангиасаа гүйж гараад Жонгины анги дээр очиж Жонгиныг хүлээв. Төд удалгүй тэр гарч ирж
Жонгин: Өө сайн уу хюунг-
Мину: Чи Жисоны анги хаана байдагыг мэднэ биз дээ?? надаа хэлээд өгөөч
Жонгин: Мать нь дуусч байгаа байх 107 анги..
Хэлж дуусаагүй байхад Мину гүйж одов гэтэл ардаас нь Жонгин "Үнэхээр тэр мөн эсэхийг шалгаарай хамгийн түрүүнд надад хэлээрэй" гэж орилхыг сонссон Мину арагшаа харан нүдээ эрмээд цааш гүйв.
Мину түүнийг хайхаар явлаа.. Хэт догдолж найдвараа ихэсгэхгүйн тулд хөөрсөн байдлаа нууж юу ч болоогүй юм шиг алхаж эхлэв. Ангийнх нь урд очоод Жисоныг хайтал байсангүй өшөө цааш яваад шалгаад үзтэл Жисон Феликс 2ын ярьж байхыг харсан ч энэ л цаг нь гэж шийдээд тэдэн дээр очоод
"Сайн уу Феликс түр Жисонтой уулзахад дургүйцэхгүй биз дээ?" гээд найрсгаар асуухад Ликс дуртайяа тэднийг орхив.
Хэлэх үгс нь амандаа эргэлдэн нааш цааш болон сандарч байв.
Тэр үнэхээр мөн болов уу? Биш бол яанаа шал буруу асуулт асууж эвгүй байдалд оруулвал яах бол гэж бодож зогсоход аль хэдийн 4 минут өнгөрсөн байв.Энэ чимээгүй байдлаас болж Жисонд тухгүй болж эхлээд Минугаас " Уучлаарай юу ярих гэсэн юм бол?" гэж асуугаад гүн бодолд орсон Минуг сэргээв.
Мину: Би чамаас хэдэн асуулт асууж болох уу?
Жисон: Тэгээ асууМину гүнзгий амьсгаа аваад сэтгэл зүйгээ бэлдэн асуултаа асууж эхлэв.
Мину: Чи энд өмнө нт амьдарч байсан уу? 6 настай байхдаа ч юм уу?
Жисон олон юм хэлэлгүй толгой дохив
Мину: За, чи энд байдаг байхлаа өөрөөс чинь ах сайн найзтай байсан уу? Анх танилцахдаа чамайг хэрэм гэж дуудаж байсан ч юм уу?
Жисонд эдгээр асуулт тийм ч таалагдсангүй энэ нь түүнийг бүүр ч илүү тухгүй болгож байсанд " Тийм ээ байдаг байсан би тэгж их санахгүй байна гэхдээ яагаад гэнэт ийм зүйлс асуугаад байгаа юм?? Миний өнгөрснийг юунд нь тэгж сонирхов??!!
Мину сандарч эхлэж байв... 2 гарын алгаа хооронд нь үрээд (🙏🏻) "Сүүлийн асуулт тэх үү? Сүүлийнх чиний овог... Овог чинь юу вэ!"
"Хан, Хан Жисон болсон уу? эсвэл миний амьдралын намтрыг авах юм уу?"
Жисон Минулуу хараад үнэхээр гайхав яг л чөтгөр түүний сүнсэн биеийг ховх сороод аваад явсан мэт... Цав цагаан чимээгүй хөдөлгөөнгүй. "Ч-чи зүгээр үү? Би буруу зүйл хэлсэн үү? Эмчийн өрөөнд очих уу?? "
Мину юуч хэлэлгүй түүний нүдрүү ширтэн зогсов. Хэлэх үгс хоолой нь дээр нь гацаад ганц ч авиа гарсангүй. Зүгээр л түүнрүү ширтээд өөрийг нь санаж байгаасай хэмээн залбирав.
"10 жил... Хараал идсэн 10 жил чамгүйгээр!" гэж чимээгүйхэн хэлэв. Түүний юу яриад байгааг ойлголгүйгээр Жисон гайхаж зогсоод
"Уучлаарай би чамайг таних бил үү? Гэж хэлэхэд нүүрэнд нь тодорсон байсан бяцхан инээмсэглэл алга болов.
Миний Жисон. Намайг санахгүй байна.
Юуг ч.
ВЫ ЧИТАЕТЕ
"10 жил" Минсон
Fanfiction------------------------------------------------------------ " 10 жил хараал идсэн 10 чамгүйгээр" "Би чамайг таньдаг бил үү?" ------------------------------------------------------------ OT9 учир ямар нэгэн дургүйцэл үзэн ядалт явагдахгүй байхыг хү...