"Чи одоо хайччихдаг юм бэ? Намайг ямар эвгүй байдалд орсоныг мэдэх үү?"
"Уучлаарай, би уг нь тэр Чүэ Ёнжүн ийг чамайг хананд шахчихаар нь очих гэсэн ч Кан Тэхён гэдэг бууны хонгио чинь намайг чирж гаргаад шатны буланд аваачаад хорьчихсон шүү дээ. Яаж байгаа юм гэсэн чинь чиний оролцох асуудал биш гэчихээд л ширтээд байсан"
Буйдан дээрээ тухлан урдаа байх мөхөөлдөснөөс халбагдсаар ийн нуршвал Сүбин
"Чүэ Ёнжүн чинь надаас 1 ах гэсэн удахгүй 19 хүрнэ гэж байна лээ."
"Чи яаж мэдэж байгаа юм"
"Хэлсэн юм"
"Ммм. Гэхдээ чи яаж тэндээс яаж гарж ирсэн юм"
"Аан тэр үү?"
Flashback
"Чүэ Ёнжүн больчихгүй юу?"
"Кай гарж үз хичээл тарчихсан"
"Гэхдээ чи найзаар минь оролдоод байна"
"Найз? Өглөө л хэдэн үг сольсон байж уу?"
"Найз л бол найз. Сүбин нааш ир" хэмээн над руу гараараа зангахад очих гэсэн боловч урд минь зогсох залуугын хүчирхэг гар тийм боломж олгосонгүй.
"Чүэ Сүбин. Сонс. Чи одооноос миний өмч. Миний залуу. Ойлгов уу?"
"Харамсалтай нь үгүй. Би тоглогч нартай орооцолдохыг үзэн яддаг!" үг бүрээ заналтай нь аргагүй хэлчихээд түүний гарыг түлхэн хаалганы дэргэд зогсох Кай-г зүглэв.
Тийм шүү дээ тэр үзэн яддаг. Хэн ч ахиж тоглогч нартай зууралдаж шархалахыг хүсэхгүй.
Flashback end
"Тэгэхээр ангийн дарга чамайг аварсан байх нь" амруу гаа зайрмагаа залхуутай нь аргагүй хийх Бомгю санаа нь амарсан аятай асууна.
"Тийм ээ. Үгүй бол би бараг л сургуулын орчины бэлгийн хүчирхийлэлд өртөх байсан юм. Үгүй ээ, өртчихсөн ч юм уу? Тэр намайг хананд шахсан!"
"Хөөе, энэ чинь L.A биш"
"Мэднээ. Тэгээд юу гэж?"
"10н жил гадаадад амьдраад төсөөрчихөө юу? Энд чинь хананд шахаж, үнсэхийг тийм ч хүндээр хүлээж аваад тэр төмсөн толгойтод чинь хариуцлага тооцохгүй. Үсрээд л наад зах нь уучлалтын хүсэлт бичүүлнэ. Тэгээд л боллоо"
"Шудрага бус байна!"
"Гэхдээ Сүбинаа, чи Ёнжүнд сайн биздээ?"