-13-

490 84 16
                                    

Yeonjun's P.O.V

5 хоног. 5 хоног Сүбин сургууль дээр ирээгүй. Бомгю гээс асуухад тэр

"Сүбин ойрдоо нэг тийм юу ч гэмээр юм дээ? Сүнсгүй юм шиг л байгаа. Өрөөнөөсөө ч гарахгүй. Хий гөлрөөд л. Уг нь Сүбин тийм ч их хий юм руу гөлөрдөггүй л дээ, юмнаас айж, цочирдохоороо л тэгдэг юм. Ер нь л сайнгүй байгаа. Надтай ч ярихгүй."

Энэ асуудал  Бомгю д ихээхэн сонин санагдаж байгаа бололтой. Гэхдээ үнэн хэрэгтэй зүгээр л миний буруугаас болсон шүү дээ. Миний л арчаагүй байдлынх.

"Хөөе, Чүэ Ёнжүн. Надад юу болоод байгааг хэлэхгүй юм уу?"

Аль хэдийн хичээлээ тарчихаад Тэхёнтэй хамт гэр лүүгээ алхаж байтал тэр чухал царайлсаар надаас асуув.

"Юу?"

"Юу юу байхав дээ? Яагаад байн байн санаа алдаад байгаа юм? Бас Сүбин яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм. Бомгю ч тэр чи ч тэр нэг л тийм гутараад, цөхөрчихсөн царай гаргаад байх юм."

"Би....Мэдэхгүй ээ."

"Зүгээр хэлэлдээ"

"Ойлголоо. Эхлээд тийшээ суучихье." хэмээн орон сууцны буланд байх жижигхэн бор сандал руу заавал Тэхён толгой дохиод урд гараад алхаж эхлэв.

Тэгээд намайг татаж суулгачихаад "Одоо хэл!"

Би хариуд нь инээвхийлээд "Хун багшийн хичээл дээр Сүбин миний мөрийг дэрлээд унтсан өдөр."

"Сүбин унтсаар байгаад 3 болгосон юм...."

A few moments ago

"Би чамд тэр охидоосоо харилцаагаа тасал гэж хэлсэн!" Тэхён хөмсгөө гүн гэгч нь зангидсаар хашгичах аж.

"Би тасалсан шүү дээ. Гэхдээ Хэми г тэгээд хүрээд ирнэ гэж бодоогүй."

"Чи үнэхээр, тэгээд одоо очооч!"

"Чадахгүй ээ."

"Хулчигар царайлахаа больж үз Чүэ Ёнжүн! Чи одоо Сүбинд ямар санагдаж байгааг мэдэхгүй."

"Мэдэж байнаа. Тэр гомдож байгаа"

"Тэрнээс ч илүү хүнд Ёнжүн! Эцсийн эцэст чи Сүбиныг өмнө нь юу мэдэрж байсныг одоо яаж, юу бодож байгааг мэдэхгүй. Чиний тэрний талаарх мэдлэг чигчий хурууны толион чинээ ч хүрэхгүй!"

"Юу гэсэн үг юм?"

"Маргааш олж мэд суут ухаантан гуай!"

Auther's P.O.V

"Сайн уу? Хайрт минь. Намайг санаж байгаа биз дээ? Хамгаас хайртай И Дуёон чинь байна. Хараад байхнээ шинэ хайрттай болжээ. Гэхдээ одоо хайр нь очиж байгаа шүү сануулчихье."
From Lee Doyoung

Дуёон ирж байна. Би одоо яах ёстой юм бол? Үгүй ээ эхлээд би яг хэн болж байгаа юм бэ? Би одоо хэн ч биш тийм үү? Бомгю д хэлээгүй, Ёнжүн ч алга.

Айгаад байна. Тэр ирчихээд намайг яах бол гэдгээс. Өмнөх шигээ гар далайж, өвтгөх болов уу? Ахиж өшиглөж, зангах болов уу? Юу ч болсон бай би ганц л зүйлийг маш сайн ойлгож байна. Хэн ч намайг хамгаалахгүй гэдгийг.

Хэдэн өдөр өрөөнөөсөө ч гаралгүй хүн төрхөө алдаж байтал үл мэдэх дугаараас дуудлага ирэв.

Итгэлгүйхэн шиг автал утасны цаанаас эмэгтэй хүний зөөлөн хоолой дуулдлаа.

"Байна уу? Чүэ Сүбиний утас мөн үү?"

"Т-тийм байна. Өөрөө хэн бэ?"

"Аан эхлээд би чамтай уулзах хэрэгтэй байна чи Sunshine кафе д хүрээд ирэх үү? Ярих зүйл байна л даа"

"А-аан за"

Зөөлөн хоолойноос нь авч үзэлцвэл аюулгүй ч юм шиг болохоор нь зөвшөөрчихөв.

Бомгю д мэдэгдэхгүйн тулд хулгайч аятай ийш тийш гөлөлзөж, өлмий дээрээ явсаар гэрээс гарах нь тэр.

Хэлсэн кафе д нь очитол бүлтгэр нүдтэй хөөрхөн охин угтаад урдаа байх сандал руу гаа заан суухыг дохино.

Хэлсэн кафе д нь очитол бүлтгэр нүдтэй хөөрхөн охин угтаад урдаа байх сандал руу гаа заан суухыг дохино

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Сайн уу? Гайхсан биз дээ. Намайг Хан Миран гэдэг. Чамайг шилжиж ирэхээс өмнө Ёнжүнтэй үеэрхэж байсан."

Хэлсэн үгэнд нь бага зэрэг гайхан нүдээ бүлтийлгэвэл

"Битгий ингэж хараа. Чамайг Ёнжүнтэй үерхэж байгааг мэднэ. Бас та 2ын дунд үл ойлголцол болсон биздээ? Би мэднээ."

"Би анх Ёнжүнд их сайн байсан. Харин үерхэж эхэлснээс хойш хайр минь хөрчихсөн юм. Тэгээд Ёнжүнд хэлээд эвтэй салсан. Дараахан нь гэрт асуудал гараад бүх интернет сүлжээгээ хаачихсан чинь хүмүүс буруугаар ойлглчихсон юм шиг байна лээ." гэчихээд зөөлөн мишээв.

"Өө гол яриагаа мартчихаж. Би энд Ёнжүн болон чиний тэр өдөр харсан охин 2ыг ямар ч хамааралгүй гэж батлах гэж чамайг дуудсан юм аа."













A/n: Би та нарт битий хамаагүй хүн үзэн ядаарай гэж хэлсэн шдэ?🤣✊🏻❤️

Loser x Lover |Complete|Where stories live. Discover now