Soobin's P.O.V
Хэцүү байна. Яагаад гэж үү? Учир нь би хайртай нэгнээ үзэн ядах ёстой болохоор.
Залхаж байна. Юунаас гэж үү? Амьдралаас.
Би хэтэрхий тэнэг байгаа биз. Тэс ондоо 2 хүнийг харьцуулаад л. Гэхдээ л тэд чинь Тоглогчид! Чухам миний юу мэдэрсэнг Бомгю гээс өөр мэдэх хүн үгүй.
Та бодоод үзээрэй. Хайртай нэгнээ өөр бүсгүйтээ явж байхыг харах тэр мэдрэмжийг, дурлалт нэгэн чинь тань руу жигшин зэвүүцэн үг бүрээрээ зүрхийг чинь сумлахыг, хайртай гэж хэлчихээд гар хүрэхийг....ямар гэж бодож байна? Үнэхээр муухай байдаг юм шүү, уйлмаар байвч нулимс гарахгүй, орилж хашгирмаар байвч чадал хүрэхгүй.
Өнөөдөр Ёнжүн надтай яриа өдөх гэж их хичээсэн. Харин би байдаг шиг ээ л үл тоомсорлож урдахаа хийсэн. Тэгэх болгонд минь уруулаа унжуулж амандаа үглэнэ.
Их завсарлагаанаар Тэхён надтай уулзсан, Ёнжүнийг миний төлөө хэр их хичээж байгаа талаар бас намайг битгий болоод өнгөрсөн зүйлээ бодож өөрийгөө зовоогоод бай гэсэн. Бомгю Тэхён д миний талаар ам алдчихсанаа хэлж 3 хоногын турш уучилалт гуйж явсан юм. Гэхдээ эцсийн бодол минь зүгээр л Ёнжүн. Би түүнийг хичнээн их шархлуулж байгаагаа мэднээ.
Тийм болохоор би ахиж өнгөрсөн дурсамжуудтайгаа зууралдахгүй хэмээн өөртөө амалсан.
Дуёон энд байхгүй шүү дээ. Хэдий үхэж үргэдээгүй ч гэлээ бүх зүйл дууссан.
Магадгүй бурхан гэгч өнгөрсөн бүх хугацаанд намайг зовоосондоо хүлцэл өчөөд Ёнжүнийг явуулсан ч юм бил үү?
"Сүбинннн~"
"Сүбин!"
"ЧҮЭ СҮБИН!"
Ангид байсан амьтай голтой бүхэн чив чимээгүй боллоо. Гайхан Бомгю руу харвал
"Тэр нэг дүгээр салааны хамгийн хойтлоосоо гуравт сууж байгаа чяцага царайт чамайг дуудаад байна." хэмээн шивнэн хэлэхэд нь хачин царайлаад
"Ямар чяцага царайт?" гэж хэлчихээд заасан зүг рүү нь харвал өнөөх Намсүг малийчихсан сууж байв.
"Чяцага шиг л байгаа биз дээ жартайчаад"
Гэхдээ Бомгю г ингээд хэлчихсэн чинь нээрээ л чяцага шиг харагдаад байх шиг. Юу вэ юу вэ? Чүэ Сүбин ухаан ор! Яаж хүнийг ингэж бодож болдог юм.
Намсүг дээр очвол над руу хажуудаа суучих хэмээн дохив.
"Яагаад дуудсан юм"