Special part

582 88 16
                                    

"Хайрт минь, өнөөдөр ажлын газрынхан нэг газар сууж ууцгаана гэнэлээ. Тэгээд нөхрөө дагуулаад ирээч гээд байсан. Чи очих уу?"

Ёнжүн зангиаг нь цэвэрхэн гэгч нь зүүж өгөх Сүбинд ийн хэлвэл,

"Яахав болох л юм. Гэхдээ Еэсол'ыг яах юм?"

Нөхрөө зөвшөөрүүлж чадсан Ёнжүн баяртай гэгч нь инээмсэглэл тодруулсаар "Би замаараа охиноо ээж аавынхаар оруулаад өгчихье өө"

Сүбин толгой сэгсэрсээр "Ээж аавууд бүгд өнөөдөр найзуудаараа цайллага хийнэ гэсэн юм яриад байсан. Бомгю'гынд үлдээсэн нь дээр байх аа"

Ёнжүн ч ойлгосоноо илэрхийлэн толгой дохиод ам нээх гэхэд өрөөнд үсээ задгай тавьсан намхан охин орж ирэв.

"Аавуудаа, би бодлоо л доо. Би чинь одоо арван таван настай. Тийм болохоор гэртээ ганцаараа байж байвал яадаг юм? Заавал Бомгю ах, Тэхён ах хоёрынд очиж төвөг удаж байснаас гэртээ байсан нь дээр шүү дээ. Хосуудад саад болмооргүй байна"

Сүбин мөн л адил толгой сэгсэрсээр "Тэхён Бомгю хоёр хамтдаа амьдраад арван жилийн нүүрийг үзэж байна. Нэг өдрийг чамтай цуг өнгөрүүллээ гээд тэдний хамт байх хугацаа багасаад байхгүй. Тэгсэн ч чи одоо ч жоохноороо байна. Ганцаараа үлдтэл гэнэт ямар нэг юм болвол яана?"

"Намайг тантай унтах гэхээр Ёнжүн аав дандаа ' Гуч гарсан аавуудыгаа цуг унтуулчих аа. Чи том болсон охин. Ганцаараа унт. Харин бид хөгширч байна ' гэж хэлдэг шүү дээ" гэвэл Ёнжүны нүүр тэр чигтээ улайж хий ханиалгаж эхлэв.

Сүбин ч мөн улайсан чихээ нуухыг оролдон "Ёнжүн аав чинь угаасаа тийм гэдгийг мэдсээр байж яах гэж ингэж байдаг юм Еэсол? Явж хувцасаа солиод ааваараа Бомгю авга ахынх руугаа хүргүүл за юу?"

Тэд аль хэдийн гэрлээд арав гаруй жил өнгөрчээ. Хамтдаа амьдрах тэр их хугацаандаа өөрсдийн хайраа илүү бататгахын тулд өөрсөд шигээ хөөрхөн охин үрчилж авсан нь энэ билээ. Харин өсөж томрох тусам охин нь ухаан суух бус харин ч илүү эрх болж Ёнжүн аавтайгаа нийлэн хэрэг тариад Сүбинд загинуулах нь элбэг болжээ.

-

"Ахаа, хаана юм бэ? Энд чинь өчнөөн л хоолны газар байна шүү дээ? Яг аль нь юм?"

"Уулзварын яг баруун талд гаднах нь гэрлээр хүрээлэгдчихсэн том газар байгаа даа"

"Аан олчихлоо. Одоо орлоо"

Сүбиныг нөхрийнхөө дуудсан газар орсон даруйд архины эхүүн үнэр хамрыг нь цоргиосонд тэр багахан ярвайчихаад хайртыгаа хайн ийш тийш бүлтэгнэв.

Loser x Lover |Complete|Where stories live. Discover now