"Хён! Хён хён"
"Бас яааваа"
"Одоо галзуу хулгана дээр сууя!"
"Айн? Үгүй ээ, үгүй!"
"Ээлдээ явяаа"
Тэдний болзоо бараг дуусч байх ба Ёнжүн Сүбинийг дагаж соёл амралтын хүрээлэн болох Lotte world -д ирснээр өглөөнөөс хойш амрах ч завгүй бүх тоглоомон дээр суун тоглож буй нь энэ.
"Хөөх Чүэ Сүбин? Шинэ хайрттайгаа жаргалтай байх шив дээ?"
Гэнэт хажуунаас Сүбиний хэзээ ч сонсохыг хүсдэггүй жигшимээр баргил хоолой дуугарав.
Ёнжүн юу болоод байгааг одоо ч үл ойлгон хоёр бүсгүй дагуулсан өөртэй нь ижилдүү биетэй залууг дагуулан харна.
Удаан нүд салгалгүй харсны эцэст хайртлуугаа харвал гар нь аль хэдийн салганаж, нүдэнд нь нулимс дүүрээд ирэхэд нь байдал бишдсэнийг ойлгон Сүбиний гарнаас татан ардуураа оруулчихаад
"Чи хэн юм?"
"Хөөх? Сүбин чамд миний тухай ярьж байгаагүй хэрэг үү? Сүбиний х-у-у-ч-и-н н-а-й-з з-а-л-у-у нь байна." гэж заналтай нь аргагүй үсэглэн хэлэхэд Ёнжүн хөмсгөө атируулан Дуёон руу жигшсэн янзаар харах бол нөгөөх нь эргэж харан цуг явж буй хоёр бүсгүйдээ хандан
"Миний хонгорууд явж бай аав нь ардаас нь очье" хэмээн нүдээ ирмэн хэлэх нь түүнийг хэр ичих нүүргүй садар амьтан болохыг илтгэх шиг.
Бүсгүйчүүд явсны дараа Дуёон гэгч Ёнжүнийг түлхэж хаяаад Сүбинийг хананд шахаж эхлэлээ.
"Новш минь зайлаач!" Арай чүү хэлэх өндөр хөвгүүн яахаа үл мэдэн урагш өндөлзөн Ёнжүн рүү харвал хайрт нь түхэлтээсээ болж хойш унасан байх нь тэр.
"Чадахгүй гэвэл? Алив ээ чи бид хоёрын үерхэл сайхан л байсан биз дээ? Буцаад нийлцгээе л дээ бяцханаа минь."
Улам ойртоод байсанд Сүбин айсандаа болоод дотроо бараг л үхэж байлаа. Гэвч энэ түүнд тийм ч хамаа байсангүй, саяхан Дуёонд хүчтэй түлхэгдэн унасан найз залуугынхаа зүг харвал алга болчихсон байв.
"Сүбиние минь дээ? Чи тэрэндээ тийм хайртай хэрэг үү? Надаас ч айхгүй тийшээ харж байдаг. Гэхдээ яанаа тэр залуу чинь чамд тийм ч их хайртай биш бололтой?!" ёжтой инээмсэглэл тодруулсаар ахин ойртоод эхлэвэл
"Чамайг чинь уг нь овоо гайгүй толгойтой юм байх гэж бодтол үгүй байжээ? Харамсалтай юм, гэхдээ чи андуурчихлаа!"
Ёнжүний хоолой сонсогдсонд Сүбин нүдээ зөөлөн нээвэл тэр Дуёоныг хойш угз татан аваад доороо хийн нүдэж гарав.
"СҮБИН!!"
Шокноосоо ч гаралгүй тэдэнрүү бүлтэлзэн гөлрөж байтал хажуугаас Бомгю, Тэхён 2 сүр сар хийсээр над дээр ирлээ.
"Зүгээр биз дээ? Тэр чамд хүрсэн үү? Бид харин сая тэнд явж байтал энэ хавьд хүмүүс зодолдоод байна гэхээр нь" гэсээр сандарсандаа нэг амьсгаагаар дуржигнуулах найзыгаа харан зүггэр гэдгээ илэрхийлж толгой дохин боль гэж дохиод
"Т-тэхёнаа тэрнийг болиулсан нь дээр биш үү?" сандарсаар Дуёон болон Дуёоныг нүүр нүдгүй балбах Ёнжүн рүү эрүүгээрээ зангавал Тэхён бас л бүлтгэнэсээр очин салгах гэж үзэж тарав.
Харин Бомгю биднийг хүрээлэн зогсож зураг авч буй хүмүүсийг тараахыг оролдоно.
Тэхён Ёнжүнийг болиулах гэж үзсэн ч болохгүй байсан тул Сүбинд хэлвэл
"Ёнжүн хён одоо болноо." Гэж зөөлөн хэлтэл
"Ахиж бидний нүдний өмнө сүйтэгнэвэл энэ байтугай зүйл болно шүү." Ийн хэлчихээд босож зогсон хувцасаа гөвөөд намайг эргүүлж тойруулан харчихаад
"Зүгээр биз дээ?"
"Тийм ээ зүгээр."
Хэсэг бие бие лүүгээ харж байтал Бомгю цаанаас гүйж ирээд арай ч ухаан алдалгүй хий ханиаж цустай холилдон хэвтэх Дуёон дээр очоод
"Хохино муу эргүү үхрийн баас!" хэлээ гаргасаар муухай харчихаад нүүрэн дээр нь нэг сайн дэвсэж аваад ухаан алдуулчихав.
Бүх шуугиан Дуёоныг түргэн авж явснаар дуусгавар болсон юм. Дөрвүүлээ зэрэгцэн алхаж байтал Сүбин нэг зүйл санасан аятай гэнэт зогсоод
"Ингэхэд та 2 яагаад хоёулхнаа парк д явж байдаг билээ?" Гэвэл Тэхён
"Бид үерхэж байгаа" хэмээн хээв нэг хэлчихээд дараа нь хэлсэн үгэндээ харамсан амаа дарах нь тэр. Харин Ёнжүн ах бид 2 гайхсандаа уулга алдацгаана.
"ТА ХОЁР ЯААСААН?"
A/n: Одоо бараг 2хон хэсэг ороод дууслаа. ㅠㅠ