Beomgyu's P.O.V
Энэ бүх хугацаанд Сүбинтэй цуг шаналж, зовж, баярлаж байсан өөрийгөө гайхаад бардаггүй юм шүү.
Шилжиж ирсэнээс хойш 14 хоног. Энэ бүх хугацаанд Кай, Сүбин бид 3 ихээхэн дотноссон билээ.
Сүбин Ёнжүн хоёр үерхэж эхлээд яг таг 48н цаг. Ер нь бол тэд үерхсэнээс хойш би Кай тай л ярилцах болсон. Хюнинг надад "Сүбин аль хэдийн амьдралаа шинээр эхлүүлж одоо өөрийн бий болгосон цэцгэн замаар алхаж байна. Түүний алхаж буй замыг цэцэглүүлэхэд чиний ч тус нэмэр, хүч хөдөлмөр байгаа шүү дээ. Тиймээс чи ч гэсэн өөрийн амьдралын хэмжигдхүүнээ олох хэрэгтэй!" Гэсэн юм.
Энэ үгийг сонссоноос хойш бодох болсон юм. Тэгээд өөрийгөө аль хэдийн хүнд сэтгэл алдарчихсанаа анзаарсан. Хэнд вэ гэж үү?
*Динггг*
Unknown number:
Бороо орвол шүхэр хайдаг шиг,
Чамайг хэцүү байх үед чиний хайх ёстой хүн
Би байвал сайхансан. -K.NЭнэ үл таних романтик залууд
Сонин биш гэж үү? Би зүгээр л царайг нь ч мэдэхгүй хүнд дуралчихлаа солиотой байгаа биз дээ? Тиймээ мэдэж байна энэ чинь л би.
Хайр юу нь дээр тогтдог вэ гэж үү?
Энэ их амархан, Мэдрэмж нь дээр.Үүнд нас хүйс, царай зүс юу ч үл хамаарна. Чухам зүгээр л чиний нөгөө хүнээ гэх мэдрэмж чинь л хайрыг бий болгоно.
Би <K.N> гэх хүнийг хэн болохыг таах гэж үзсэн юм л даа. Үүнд Кай ч бас тусалсан. Харин хамгийн сонин нь манай ангид ямар ч иймэрхүү чихэрлэг зан чанартай хүн байгаагүй.
Чи яг хэн юм бэ?
Чи хэзээ намайг таних юм?
Authоr's P.O.V
Нэг дэлхийн, нэг улсын, нэг сургуулын, нэг ангид байх хоёр хөвгүүн хоёул бодролд орон сууна. Царайлаг бор үст өөрлүү нь зурвас илгээдэг залуугын гадаад төрхийг нь төсөөлөн ичингүйрээд л. Харин хажуу сандал дээр нь нууцхан ширтэх саарал үст дурлалт залуу нь хэний тухай бодоод хацраа улайлгаад байгааг бодон өөрийгөө дэмий л цухалдуулна.
Үгүй ээ тэгээд хэн л бие биенийгээ бодоод ичиж улайгаад байна гэж бодхов дээ.
"Энэ хоёр хэзээ ингэж мангартахаа болих бол?" Урдхан сууж буй хос хоёрын өндөр нь найз залуугынхаа чихэнд ийнхүү шивнэх аж.
"Мэдэхгүй юм даа. Танай найз л манай муу Тэхёнийг зовоогоод байгаа юм шд"хар үст мөрөө хавчсаар зөрүүлэн шивэгнэвэл
"Хөөе Чүэ Ёнжүн! Манай Бомгю г юу гээд байгаа юм. Тэр зүгээр л анзаараггүй"
"Өө за үерхээд долоо ч хоноогүй байж хүн оүү орилж байгаа юм уу тиймээ? Гэхдээ хааяа би өөрийгөө биш Бомгю г л чиний найз залуу гэж бодох юм." гомдоллонгуй хэлсэн үгэнд нь Сүбинд хэсэг гацсанаа
"Тэр чинь миний найз мэдэв үү. Бас уучлаарай"
"Уучлуулмаар байвал үнс!" хэмээн уруулаа цорвойлгон өндөлзөнө.
"Хөөе галзуурчихаа юу? Цаашаа л даа!" өөрөөсөө холдуулах гэж амьхандаа цээж рүү нь түлхтэл тэр гарыг минь барьж аваад ойртоод унав.
"Хойно чинь хоёрын хоёр ганц биечүүд сууж байхад гайхуулаад байдаг юм уу?" Чанх хойноос Бомгю гын дуу гарахад бид биенээсээ цочин холдоцгоов.
"Нүдээ аних хэрэгтэй байсан юм." Ёнжүн нүдээ эргэлдүүлэн хэлвэл хойд талын хоёр байтугай би хүртэл гайхаад амжлаа.
"Huh? Цайчихсан амьтад!"
"Харин тийм? Биднийг тэгээд та 2ыг нялуурах болохоор нүдээ аниад больсон үед чинь нээ гэж байгаа хэрэг үү? Даварчихсан юм."
Хараад байгаарай, Энэ 2 хоногын хугацаанд яг иймэрхүү л байсан. Бомгю ярьж Тэхён амыг нь дагуулаад л.
"Ингэж байхаар та 2 суучихаач" Ядаргаатай санагдсанд ингээд хэлчихвэл
"ҮГҮЙ ЭЭ!" миний үгэнд нүдээ бүлтийлгэцгээн хоёул орилон бослоо.
Муусайн уянгын халилгүй дотуур өмдний эрзээнүүд!
A/n: Ямар ч саад бартаагүй хөөрхөн үерхэл гэж байдаггүй юм шүү хөөрхнүүдээ🤪❤️