"Би ахлах сургуульд ордог жилээ дугуйгаар хүн мөргөчихсөн"
"Тэр үед би их олон найзуудтай байсан. Нийтэч, үргэлж хүмүүстэй юм ярьдаг. Нэг өдөр хичээлээ тарчихаад гэрт нагац эгч ирсэн сургаар баярлан дугуйгаа тормосгүй гэдгээ ч мартаад уруу газар хамаг хурдаараа жийж байсан юм.
Гэтэл гэнэт урд хүн гараад ирсэн. Би гайхаж бас сандарсандаа тормосоо хэд хэд дарсан ч ямар ч нэмэр байгаагүй. Тэгээд <Хөөе хүүхдээ! Холдоорой. Холдооч!> гээд хашгирсан.
Тэр чихэвчтэй байсан болохоор сонсоогүй байх. Үнэхээр айж байсан болохоор хажуу тийш эргье гэсэн ч нарийн гудамж болохоор болохгүй, тэгээд л нүдээ аниад өөрт ирэх өвдөлтөө хүлээн биеэ чангалсан.
*Түсс*
Миний дугуй хажуу тийш хазайгаад уначихсан харин өнөөх залуу миний дэргэд хэвтэж байсан юм. Тэгээд хурдхан шиг босоод <Я-яанаа зүгээр үү? Гэмтсэн үү? Намайг уучлаарай.> гэх мэтээр уучилалт гуйж гарлаа. Харин тэр залуу <Би зүгээрээ чи харин зүгээр юм уу? Болгоомжтой байхгүй яасан юм> гээд л загнаад байсан. Тэрний байр байдлаас харвал гараа эвгүй дараад уначихсан байсан болохоор бид эмнэлэг явсан юм. Миний ч хөл булгарчихсан байсан.
Flashback
"Чи зүгээр үү?" Улбар үст санаа нь зовсон аятай хэлвэл
"Би зүгээрээ харин чи л... гар чинь тийм ч сайн харагдахгүй байна."
"Миний яс их хатуу юм шүү."
"Хатуу ясыг нь хугалтал нь мөргөчихдөг намайг үнэхээр уучлаарай"
"Зүгээр ээ. Чамайг хэн гэдэг вэ? Намайг Дуёон гэдэг. И Дуёон. Хараад байхнээ эндхийг их сайн мэддэг шиг байсан."
"Сүбин. Би энд амьдраад 6н жил болж байгаа юм аа"
"Аан. Сайн найзууд болцгооё!"
Flashback end
"Тэр явдлаас хойш бид дандаа уулздаг болсон. Тохиолдлоор Дуёон миний сурах гэж байсан сургуульд сурдаг байж таарсан юм. Тэгээд нэг л мэдсэн би сайн болчихсон.
Тэр ч надад сайн гэдгээ хэлээд бид анхны уулзалтаасаа хагас жилийн дараа үерхэж эхэлсэн. Хичээл ч эхэлж бид завгүй болж бага багаар хөндийрч байсан нь илт байсан.
Дуёон их алдартай. Анхны өдрөө л үерхэлээ задалчихаад намайг яагаад гэж асуухад <Хайртай болохоор минийх гэдгийг чинь олонд дэлгэсэн юм> гэж л хэлсэн.
Тэр их хартай болохоор би найзуудтайгаа ч олигтой юм ярьж чадахаа байчихсан. Юм л болвол тэд өөдөөс <Your boyfriend is coming. Go away!> гэсэн хариулт өгдөг байлаа.
Бас дээрээс нь би нилээн дээрэлхүүлдэг болчихсон байсан. Учир нь.... Дуёонтэй үерхсэн болохоор. Би ахиж тийм байдалд орохыг хүсээгүй учраас салахыг хүссэн.
Гэвч тэр ууралсан. Тэгээд намайг цохичихсон. Дараа нь надад салах талаар үг амнаасаа унагах юм бол алчихна шүү гэсэн.
Үүний дараа би Дуёоныг өөр охидтой тэр байтугай залуустай явж байгаагын ч хардаг болчихсон. Хүсэхгүй байсан ч яаж ийж байгаад харчихна.
Би хэлж зүрхлээгүй ээ. Юу болох бол гэхээс, ахиад надад гар хүрэх болов уу гэхээс айсан хэрэг.
Харин саяхан Дуёоны эцэг эх тэрнийг хүчээр Бээжин авч явсан хойгуур би энд ирсэн. Тэгээд л чамайг олчихсон юм. Бас тэр одоо ирж байгаа гэсэн"
Бүгдийг тэвчээртэй сонссон Ёнжүн ахиад Сүбиныг дулаан тэврэлтээрээ хучилаа. Энэ нь Сүбин д байж болох хамгийн аюулгүй газар шиг санагдана.
Тэврэлтээ дууссаны дараа Ёнжүн аль хэдийн уйлаад хавдчихсан хайртынхаа нүдэн дээр удаан гэгч нь үнсээд
"Битгий ай. Би байгаа учираас. Бас уучилаарай чамд ийм зүйл тохиолдсоныг ч мэдэлгүй хүчилчихэж.
"Зүгээр дээ. Чи мэдээгүй шүү дээ"
"Гэхдээ....Чи тэр адгийн амьтаныг аль хэдийн үнсчихсэн үү?"
"Айн?"
"Анхны үнсэлтээ хийчихсэн үү гэж байна?"
"Аан үгүй ээ. Хөтлөхөөс цаашилж байгаагүй"
"Мундаг." гэснээ Сүбины уруулан дээр гүн гэгч нь үнсэж орхилоо. Удаан хугацаанд дээр доороо оролцон үнсэлцсэний эцэст бие биенээ тэврээд бөх гэгч нь унтацгаасан юм.
Тэдний анхны үнсэлт. Нандин бас үзэсгэлэнтэй.
Юу ч болоогүй зүгээр л унтсан шүү! Юм бодоод байваа🤣
A/n: Одоо бүгд Дуёоныг батирцгаая!
Шөнө ахиад нэг up😚