"Ээж! Аав!"
"Миний хүүхдүүдээ!"
"Сайн явж ирцгээв үү?"
"Өө сайн сайн. Сайн байлгүй яахав хүргэнтэй болох гэж байхад."
"Ээж!"
Онгоцны буудал дээр дөнгөж уулзчихаад хүүгийнхээ сайн байсныг ч асуулгүй Ёнжүний талаар яриад байсанд багахан гомдоод амжсан Сүбин Бомгю болон өөрийнхөө эцэг эхэд хандан
"Та нарт одоо надаас илүү Ёнжүн ах л чухал байгаа юм уу хаашай юм!"
"Мэдээж!"
Энэ үеэр_
"Алив, худууд одоо ирэх бил үү? Оройтож байх чинь"
"Ээжээ, та одоо болилдоо Сүбин бид 2 ямар гэрэлчихсэн биш дээ."
"Худ ураг л бол худ ураг!"
"Эгчээ, Ёнжүнаа одоо болио"
"Кан Тэхён! Чи ч бас, эцэг эхдээ өнөө хөөрхөн хүүгээ хэзээ хэлэх гэж байна! Дургүй хүргээд байвал би очоод хэлчихнэ шүү." гэвэл Тэхён шүлс амандаа гахсаар
"За даа за. Ахиж таны дургүйг хүргэхгүй" хэлж дуусаагүй байхад нь Сүбин болон Бомгю гын эцэг эх орж ирэв. Тусгай өрөө саруулхан зайтай учир олон хүн нэгэн зэрэг хооллож болохоор байна.
"Өө за сайн байцгаана уу?" Сүбиний ээж орж ирсэн даруйдаа эелдэгээр мэндэлвэл Ёнжүний ээж хүүгээ бос гэж харцаараа хэлчихээд инээмсэглэн суух аж.
"Сайн байна уу? Та, ийшээ сууцгаа" хэмээн урдах сандал руу заав.
Эцэг эхчүүд суусан даруйдаа ам хэлээ ололцон хөхрөлдөөд уналаа.
"Ээжээ манай гэр бүл энд илүү юм биш үү?" Бомгю д найз залуугынхаа урд эцэг эхтэйгээ суух эвгүй байгаа бололтой болгоомжлон хэлвэл
"Хүүш? Зүгээр шүү дээ? Сүбинийг төрсөнөөс өөрцгүй хүү шигээ үздэг хүмүүс гээ биз дээ? Зүгээр зүгээр."
"Тийм шүү харин ч та нар чинь энд хүндтэй хүмүүсийн нэг шүү дээ"
Эцэг эхчүүд ахин буу халцгаан сууж байтал гэнэт Бомгю гын ээж
"Үгүй ээ тэр, чамд ер нь хар юм олдохно уу? Хэзээ болтол ганц бие гозон толгой царайлаад явах гээв ээ мм? Сүбин хүртэл уулздаг хүнтэй болчихсон байхад" гэж Бомгю руу харан хэлвэл найзынхаа инээдтэй царайг харсан Сүбин татаж унаж байв.