Бие биенээ тэврэн бөх гэгч нь унтах дурлалт залуус. Нарны тусгал цонхоор гийгүүлж одоогын өнгөт үйл явдалд бүр л өнгө нэмэн хос хоёрын үзэсгэлэн төгс царайг улам ихээр харуулна.
"Миний хүүхдүүдээ хоолоо..." хаалга онгойсоор Ёнжүны ээж болох Чүэ хатагтай чанга дуугарсаар орж ирэн нэгнийгээ чанга гэгч нь тэврэн хэвтэх хүү болон өчигдрөөс хүргэн гэж нэрших болсон залууг харчихаад зөөлхөн хөхөрчихөөд гараад явчихав.
Ээжийнхээ чимээнд сэрсэн Ёнжүн өөрийн тэвэрт хэвтэх царайлаг туулай шиг залуугын нүүрны инч бүрийг нь хянамгай ажиглах аж. Тэгээд хурууны өндөгөөрөө цас адил цагаан, зөөлхөн булбарай нүүрийг нь хөнгөхөн шүргэлэн, духнаас доошлон хамар, дараагаар нь хоёр хөөрхөн бондгор хацар, эцэст нь түүний гар Сүбины уруул дээр ирэн хайрлангуй имрэнэ.
"Ахх~ Чүэ Сүбин чи яагаад ийм хөөрхөн байгаа юм?"
Ёнжүн тэсэлгүй Хайртынхаа уруулан дээр зөвшөөрөлгүй үнсэж орхив. Бяцхаан үнсэлтийн хүчинд Сүбин алгуурхан нүдээ нээгээд
"Яаж байгаа юм?"
"Өөрийнхөө эзэмшилийг үнсэж байна."
"Би хэзээ таны эзэмшил боллоо?"
"Анх надтай мөргөлдсөн үедээ л"
"Хурдан юм аа"
"Тийм байгаа биз? Заза одоо босцгооё."