"Чи тэгээд яая гэж бодож байна?"
"Мэдэхгүй ээ..."
"Магадгүй..."
"Ёнжүнд хэлэх хэрэгтэй."
—————————
Эцсийн шийдвэрээр би Ёнжүнд өмнөх амьдралаа бүгдийг нь хэлэх ёстой гэж бодсон. Энэнч зөв. Бомгю Тэхён рүү залгаж юу болсон тухай хэлж Ёнжүний гэрийн хаягыг авсан. Гол нь ороод юу гэж хэлэх вэ? Эцэг эх нь байвал яахав?
Нэг алхам
Хоёр алхам
Хэд алхсаны дараа хаалганд нь тулж очив. Тэднийх хувын хаус учир их том хашаатай нь ойлгомжтой. Хонх. Дарах эсэхдээ эргэлзэн зогсоно. Яг дархын алдад хэн нэгэн хаалгыг багахан татан онгойлголоо.
"Хэн билээ?" Хаалга онгойлгосон эгч Ёнжүний ээж бололтой их адилхан бас хөөрхөн юм.
"А-аан би...Намайг Сүбин гэдэг. Ёнжүнтэй уулзах гээд"
"Хүүе нөгөө хүү юу? Алив орооч гадаа харанхуй бас хүйтэн болчихож даарлаа.
Чирэх шахам оруулаад буйдан дээр суулгав. Эгч надад цай хийж өгөхөөр цаашаа орвол эсрэг талын буйлан дээр сууж байсан хижээл насны Ёнжүнтэй тун төстэй ах над руу гайхсан янзаар хараад
"Эхнээр энэ чинь юун хүү билээ?"
"А-аан нөгөө намайг Сүбин гэдэг."
"Өнөө хүү байгаа юм аа. Яагаав нөгөө"гэснээ дээд давхар луугаа эрүүгээрээ зангав.
"Аан заза ойлгочихлоо. Зиаа нэр алдар хэн билээ хө?"
"С-сүбин, Чүэ Сүбин."
"Хаана байдагав?"
"Лос Анджелес. Саяхан Солонгост ирсэн."
"Аав ээж чинь юу хийдэгэв?"
"Аав маань тэндхийн нэг эмнэлэгийн Их Эмч. Х-харин ээж гоо засалын эмч"
"Мундаг хүмүүс байна. Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?"
"А-айн аан би зүрх судасны тасгын мэс засалч"
"Гэр бүлээрээ эмч байхнээ?"
"Тиймээ. Гэхдээ яагаад энэ талаар асуугаад? Бас Ёнжүн хаана.."
"Бид та хоёрын үерхэж байгааг мэднээ. Бас муудалцсан гэдгийг чинь ч бас. Ёнжүн өрөөндөө байгаа алив нааш ир."
Ээж нь ахиад л намайг чирсээр шатны урд авчраад "Дээшээ гараад хамгийн цаад талын хаалга. Бас хоноод яваарай, орой болчихож Чүэ хүргээн?"
Би сая буруу сонсчихов уу? Асуулт эрсэн харцаар Чүэ эгч рүү хартал эгч жаргалтай гэшч нь инээгээд нөхөр дээрээ очилоо. Ээж аавыгаа саначихлаа байна, инээлдээд л явж байдаг хүмүүс сэн.
Зааж өгсөн хаалгыг нь гурвантаа тогшоод зөөлхөн орвол орон дээрээ цааш харж суучихаад өөрийгөө хөнжилөөр ороогоод амандаа ямар нэгэн зүйл бувтнаад байв.
Ярьж байгаа зүйлийг нь сонсохоор ойртвол бараг хайлаад урсчихлаа."Сүбиннн~ би чамайг санаад байна шдэээ~ Хайрааа~"
Гэснээ миний алхааг сонссон бололтой гэнэт толгойн дээрээ хөнжилөө тавиад
"Ээж би хоол идэхгүй ээ. Сүбинийг олтлоо идэхгүй."
"Тэгвэл би үхчихвэл чи ч бас миний ардаас өлсөж үхэх юм уу? гэж хэлвэл тэр бушуухан шиг босж ирээд намайг тэвэртээ оруулчихав.
"С-сүбин. Уучлаарай би тэгье гэж бодоогүй тэр эмэгтэй л эхлээд...." хэмээн шулганаж гарлаа.
"Мэдэж байнаа. Тийм болохоор түр холодж бай."
Түүнийг өөрөөсөө бага зэрэг түлхээд орон дээр нь гаран хөнжилийг нь нөмрөж суув.
"Ийшээ суу"
"Эхлээд, би чамайг уучилчихсаан. Юу болсоныг мэдсэн болохоор хөнгөн хуумгай хандсан намайг уучилаарай" гэхэд тэр шалавхан намайг тэврээд авчих нь тэр.
"Битгий уучилалт гуй! Бас ахиж надаас холдож болохгүй шүү. Мэдэв үү!"
"Заа. Бас... чи надаас дандаа яагаад намайг Бомгю гээс өөр найзгүйг, яагаад ийм дуугуй байдгыг минь асууж байсан даа."
"Тиймээ тэгээд" хүзүүнд минь нүүрээ нуун хариулсан болчихоод урт амьсгаа авахад нь гижиг хүрсэн тул бага зэрэг мишээл тодруулаад
"Эцэст нь тэр бүгд нэг л асуудалаас болсон юм. Бас би өнөөдөр тэр талаар бүгдийг нь ярих гэж чам дээр ирсэн байхгүй юу."
"Чи итгэлтэй байна уу? Хүсэхгүй бол битгий өөрийгөө хүчлээрэй." тэврэлтээ сулруулан над руу харсаар хэлвэл
"Зүгээрээ. Би ярина. Учир нь чи бол миний найз залуу. Би чамд харин чи надад итгэдэг тийм биз дээ."
"Мм мэдээж. Бас, би чамаас 1 ах шдэ? Хён гэж дууд."
"Хүсэхгүй байна."
"Хөөе?!"
"Кхмм... заза тэгье. Тэгэхээр хён одоо миний ярих зүйлийг сайн сонсоно шүү за?"
"Мхннн"
"2жилийн өмнө ахлах сургууль д ордог жил. Би дугуйтай явж байгаад санаандгүй хүн мөргөчихсөн"
A/n: Угсруулаад байгаа болохоор ядаргаатай байна уу?