"Мэдээллийг хүргэж байна!Өчигдөр буюу 2122 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 14 цаг орчмын үед 3 дугаар аюулгүйн бүсийн орчимд амьд үхдэл үзэгдсэн хэмээжээ. 5 дугаар аюулгүйн бүс амьд үхдлүүдийн бослогод эзлэгдсэний дараагаас бусад аюулгүйн бүсэд ойртсон хэмээсэн нь тэрхүү явдлаас 2 сарын дараа буюу өчигдөр болсон явдал юм. 3 дугаар аюулгүйн бүс хамгаалалтаа эрс чангатган, үлдсэн ард иргэдээ хатуу хөл хорионд оруулахаар хэлэлцээд байгаа юм. Бусад бүс болох 1, 2, 4, 6, 7-р бүсийнхэн шаардлагатай бол зэвсгийн туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм!"
"Новш гэж! Тэд ойртсоор л
байна гээд бод доо?
3 дугаар бүс манай бүстэй
хамгийн ойрхон!""1 дүгээр бүс рүү явмаар
санагдчихлаа, тэнд хамгаалалт
хамгийн сайн гэж дуулсан.
Би энд, 4 дүгээр бүсэд баймааргүй байна""Хэлээд юу гэхэв... Ингэхэд Ханна..."
"Юу..?"
"Чи өөрийгөө сонгогдоно
гэж бодож байна уу?""Яагаад гэнэт үүнийг
яриад байгаа юм?""Учир нь.. н-надад зарлан ирчихсэн..
Би.. би... сонгогдчихсон...""---Мэдээллийг У Живон
танд цаг алдалгүй
хүргэж байна!""Инээдтэй байлаа! Эмэгтэй
хүүхэд сонгогддоггүй юм""Би ийм зүйлээр тоглох хүн биш шүү дээ. Мэдээж, тоглоогүй. Тэд удахгүй ирээд намайг авч явна. Би хэр удаан бэлтгэгдэхээ мэдэхгүй.
Гэхдээ... үхдлүүд дайрвал би..
амьд үлдэхгүй гэдгээ л сайн мэдэж байна. Бэлтгэгдсэн байсан ч, цэрэг болсон ч.. би амьд үлдэхгүй. Чамайг ч гэсэн эмэгтэй гэж харахгүйгээр сонгохдоо тулвал шууд л сохроор сонгоно""Больж үз, аав маань захиргаанд
ажилладаг. Ганц охиноо хэзээ ч
тийм зүйл рүү явуулахгүй."-DING DONG-
"Юу вэ?"
"М-миний зарлан..."
"ДАРААГИЙН МЭДЭЭГЭЭР УУЛЗАТЛАА ТҮР БАЯРТАЙ!
ТА АМЬД ҮЛДЭЭРЭЙ!"•♡•
___________________________
ALL RIGHTS RESERVED.
CREDITS TO
©️Areumyg.___________________________
[ Maze Runner, Train to Busan болон Hunger Games
гэх кинонуудаас
хөнгөн санаа авсан болно]
YOU ARE READING
APOCALYPSE [TK] ✔️
FanfictionThis is where the apocalypse begins. The disaster. The heartbreak. The betrayal. Everything... has changed, ever since the APOCALYPSE began... Started: 22.07.03 Finished: 23.01.24