FOUR.

416 82 6
                                    

[ ⚠️ TRIGGER WARNING ⚠️ ]
[ mention of blood, guns ]
[Цус, буу, аллага дурдагдана]
Эмзэг бол уншихгүй
байхыг зөвлөе.

-

Жолоог залан явж буй ахын гар тэр чигтээ шарлаж бас хөхөрсөн харагдах бөгөөд шуусан ханцуйных нь цаанаас хазуулж шархалсан шүдний ором цухуйн үзэгдэх ажээ.

Тав дугаар бүсэд ийм зүйл болсон. Харин тэд одоо дөрөв дүгээр бүсийг өнгөрөөд явж байна. Ийм удаан хугацаанд тэр чигтээ амьд үхдэл болоод хувирчихгүй байсаар байгаад бодоход нэлээн чулуу шиг чанга биетэй хүн юм.

Жонгүгийн амьсгал түргэссэн ч ах анзаараагүй бөгөөд сууж буй сандлынхаа хаалган талын халаасанд хийсэн буугаа мэдэгдэлгүйгээр гаргаж ирээд дуугаа хураан суусаар.

Дотроо мэддэг бүхий л хараалаа ёроолгүй сав руу юүлж байгаа аятай урсгах бөгөөд нас нь арай жаахаг байсан бол өмдөндөө дусаачих байсан байх даа ч гэж бодоод амжив.

Машин ахын дуртай дуу бололтой, ар араасаа цувраад л янз бүрийн аяны, гунигийн, дуурийн гэх мэтчилэн дуунууд явах ч нэг нь ч Жонгүгийн чихэнд наалдаагүй атал ах хажууд нь орилох шахам дагаж дуулна.

Байс хийгээд л хөлсөө арчиж байсан өнөөх ах машинаа ч сүүлдээ зөв чиглүүлж чадахаа байлаа. Хэсэг явж байгаад л баруун зүүн тийшээ даялна, хэсэг яваад л далийснаа ойлгож замдаа орно.

Энэ бүхэн маш новшийн бас итгэмээргүй. Дөнгөж бүсээсээ оргоод л эрүүл ухаантайгаа байгаа хагас амьд үхдлийн машинд ороод суучихсан, удахгүй идүүлэх эсэх нь ч тодорхойгүй байгаа Жонгүгийн хувьд ингээд гарч ирсэн нь алдаа ч юм шиг.

Өнөөх ах дуулахаа болиод духан дээрээ бурзайж буй хөлсөө нэг шувтраад "Ахын дүү.." хэмээхэд хоолой нь хүртэл өөрчлөгдөж байгаа нь мэдэгдэх аж.

'Хараал идсэн юм!'

"Ахын дүү... энэ бууг аваад... ахыгаа буудчих...." гэсээр тэлээндээ тогтоосоо буугаа сугалж гаргаж ирээд түүн рүү сарвайна.

'Тэр. Сая. Юу. Гээд. Хэлчхэв ээ?'

Жонгүгийн нүд нь орой дээрээ гарах шиг болж, гар нь ихээхэн салганаж эхлэх бөгөөд бууг нь авчхаад саяхан танилцсан тэрхүү найрсаг ах руугаа чиглүүлж ч чадахгүй байлаа.

Ах юмс дордож байгааг эрүүл үлдсэн хэдхэн эсээрээ ойлгож байгаа нь илт байх ба тэлээгээ тайлаад хаалгаа онгойлгочих нь тэр. Тэгээд байн байн Жонгүг рүү хараад "Чи гох дарна, тэгээд намайг түлхэж унагаана шүү.. Би гэхдээ машинаа зогсоохгүй"

APOCALYPSE [TK] ✔️Where stories live. Discover now