Жонгүг нүдээ нээлээ. Түүнийг угтсан хамгийн эхний зүйл бол нарны гэрэл. Үлгэр тууж, өгүүллэг зохиол болгон дээр гардаг шиг түүнийг жаргаж буй нарны тусгал хамгийн түрүүнд дулаахнаар угтсан юмдаг.
Түүний байсан газар нь жижиг орхигдсон байшин шиг байсан бөгөөд хагархай цонх, тоос тогтсон тавилгууд, мөн түүний унтаж байсан зузаан зөөлөн гудаснаас өөр зүйлгүй байлаа.
Жонгүг унтаж унтаж сэрсэндээ ч юм уу, хөдлөхөд л бие нь чилсэн гэдэг нь ил байсан бөгөөд амандаа "Би хаана байгаа юм бол оо?" гэсээр толгойгоо илж нүдээ нухлахад араас нь гэнэт л хаалга нээгдэх нь тэр.
Түүний зүрх дотроо хүчтэй гэгч нь цохилж, пал хийхэд цаанаас нь өнөөх залуу гарч ирээд "Сэрчихжээ? Чамайг үхчихсэн юм шиг унтаад байхаар чинь жинхэнээсээ үхсэн л гэж бодлоо"
"Та намайг энд авчраа юу?"
Залуу толгой дохиж "Чи юу болсныг ер нь ойлгож байна уу?" хэмээхэд Жонгүг хэсэг бодож байснаа толгой сэгсэрлээ. Залуу нүдээ эргэлдүүлээд, цүнхнээсээ ямар нэгэн юм хайж байгаа бололтой "Чиний зогсож байсан газарт жижиг тэсрэх бөмбөг дэлбэрчихсэн. Би хугацаа нь дуусаж байгаа чимээг нь сонссон болохоор чамайг өөр лүүгээ татаж холдуулаад, газар луу үсэрсэн. Унахдаа чи толгойгоо цохьсон байж магадгүй, тэгээд л ухаан алдсан байх"
"Дахиад намайг аварчээ?" Жонгүг одоо бол үнэн сэтгэлээсээ түүнд талархаж байгаа. Хоёр ч удаа аварчихлаа шүү дээ.
"Тэгж хэлж болно оо," Залуу цүнхнээсээ жижигхэн утас гаргаж ирээд ажиллуулах гэж оролдсон боловч асаагүй тул санаа алдаж, яриагаа үргэлжлүүлэн "Өө тийм, цэргүүд ирэхээс өмнө чамайг өргөөд хаашаа ч юм нуугдах хэрэгтэй байсан," гэснээ чилээг нь гаргах мэт хүзүүгээ эргүүлээд "Чи их хүнд юм билээ"
"Юу... нэрийг чинь мэдэж болох уу?"
Жонгүг арай хийн босож ирээд өөрийнхөө гар бууг олж халааслаад, хариу хэлэхийг нь хүлээлээ. Өөрийг нь тэгж их аварсан байхад нэрийг нь ч мэдэлгүй явуулж болохгүй шүү дээ.
"Хусог. Жон Хусог"
"Гайхалтай хоёулаа адилхан овогтой юм байна!"
"Үгүй ээ. Минийх арай өөр"
"Яаж мэдэж байгаа юм?"
"Хэтэвчийг нь ухсан юм, тэгээд л овог нэрийг чинь олж мэдсэн"
"Хүний эрхэнд халдаж байгаа явдал!"
YOU ARE READING
APOCALYPSE [TK] ✔️
FanfictionThis is where the apocalypse begins. The disaster. The heartbreak. The betrayal. Everything... has changed, ever since the APOCALYPSE began... Started: 22.07.03 Finished: 23.01.24