"Юун шинэ гишүүн?" Жин эргэлзсэн хоолойгоор ийн хэлчхээд сая л Жиминийг юу гээд байгааг ойлгосон бололтой, Жонгүг рүү заагаад "Аан, үгүй ээ. Тэр зүгээр л Хусогийг хүргэж өгсөн юм. Аюултай байж магадгүй гээд түр байлгаж байсан ч.. одоо гайгүй юм шиг байна"Жимин дагзаа маажих аядаад "Шинэ найзтай болж байгаа юм байх л гэж бодлоо" гэснээ Жонгүгтай бушуухан танилцаж авъя гэсэн шиг хажууд нь гялс очиж суугаад "Намайг Пак Жимин гэдэг. Энэ дундаасаа хамгийн жаахан нь"
"Аан," Жонгүг гарыг нь зөөлөн атгаад "Жонгүг" хэмээгээд өөдөөс нь инээмсэглэв.
"Нас чинь?"
Хусог хажуунаас нь яриаг нь таслан "Чамаас хоёр насаар дүү," хэмээснээ аягатай халуун цайг оочлон ууж "Зөв бичиж чаддаггүй л юм билээ. Ядаж тоо бодож чадна биз дээ?"
Түүний үгэнд бүгд л инээлдэнэ.
"Тэр үед чинь би нойрмог байсан. Одоо амаа тат," Жимин өөрөө инээсэн ч ийн хэлчхээд "Тэгэхээр чи хорин хоёр настай байх нь.. Их сургуульд сурсан уу?"
"Сурна гэж бодож байсан ч найз залуутайгаа хамт байр түрээсэлж амьдрах болоод.. сургуульд сурах биш ажил хийхээр болсон юм л даа"
Жонгүгт Жиминий яриа өдөж буй зан, мөн харилцан яриаг үргэлжлүүлж, өөрийг нь 'тусдаа' гэж мэдрүүлэхгүйг хичээж байгаа нь таалагдаж байв. Тэхёноос өөр хэн ч түүнд анхнаасаа ингэж хандаж эхэлж байгаагүй.
Тэхён тэр өдөр түүнийг хэрэгтэй хүн юм шиг мэдрэмжийг өгсөн. Тэр л өдөр оршин тогтнодог гэх мэдрэмжийг өгсөн. Огтоос танихгүй байсан ч гэсэндээ тэр л өдөр Жонгүгийг ганцаардаад гуниглачихна гээд найзууддаа хүртэл 'үгүй гэж хэлээд хамт юм ярьж сууж байсан сан.
Тэр үедээ Жонгүг хэзээ ч байгаагүйгээрээ 'хэрэггүй, үнэ цэнгүй' мэдрэмжийг авч байсан болоод ч тэр үү, цаг хугацааг амьдралыг туулахад яагаад ч юм хэтэрхий хүнд санагдаж байсан ч "тэр" өдөр Тэхён гарч ирснээр, хэцүү бас бараан үеүд нь аяандаа гэрэлтээд ирсэн сэн.
"Гайхалтай! Бүсээсээ гарч явааг бодоход нэг дүгээр бүс рүү очих гэж байгаа бололтой. Найз залуу чинь хаана байгаа юм? Хамт ирээгүй юм уу?"
Жонгүг сүүлийн хоёрхон асуултыг сонсоод нүүрний хувирал, тодорчихсон байсан инээмсэглэл нь аажмаар алга болоход Хусог духаа алгадан, Жонгүгийн араас Жиминийг ширтэн хуруугаа толгойндоо наагаад "тэнэг" хэмээнэ.
VOCÊ ESTÁ LENDO
APOCALYPSE [TK] ✔️
FanficThis is where the apocalypse begins. The disaster. The heartbreak. The betrayal. Everything... has changed, ever since the APOCALYPSE began... Started: 22.07.03 Finished: 23.01.24