NINE.

400 77 1
                                    

"Залуус аа! Бид ирлээ!"

Барьцаалагдаж, сүүлдээ суллагдаад, бусад руугаа явах замд Инжон Юнги хоёрын хэрүүлийг инээд алдан сонсож, арай хийн очих газраа хүрээд машинаасаа буулаа.

Адал явдалтай л өдөр байлаа.

"Бурхан минь, яасан удав аа? Инжон яг бие зассан уу, эсвэл бие засах гэж гараад сүүдэртэй газар олоод унтчихсан уу?" Хусог тоглоом хийх бөгөөд Инжоны хөмсөг зангидахыг хараад шууд л инээхээ болилоо.

"Яривал урт түүх," гэснээ Жимин Жонгүгийг хүзүүдэж аваад "Нээрээ! Жонгүг бидний нэг болсон! Тэр өөрөө хүссэн юм" хэмээгээд хацрыг нь чимхэх бол Юнги тэдний ард нүдээ эргэлдүүлсээр хачин царайлах аж.

Согжин хэдий баярлах ч гэсэндээ Жонгүгийн анхны төлөвлөгөөнд санаа зовон "Найз залуугаа хайх юу болсон? Яагаад гэнэт ингэж шийдсэн юм бэ?"

Түүний царай том ахын үгийг сонссоны дараа барайсан ч эцэст нь инээмсэглээд "Би хаанаас түүнийг хайхаа мэдэхгүй. Гэхдээ та нартай байвал би аяандаа түүнийг олчихож ч магад. Бас нэгэнт л та нар шиг бүх зүйлээ орхиод ирсэн юм чинь, зорилго нэгтэй байя л гэж бодсон юм, зүгээр биз дээ?"

Тэмин Сүжин хоёр шууд л толгой дохисон. Яагаад гэвэл, тэр хоёрт Жонгүгийн зан ааш байгаа байдал нь үнэхээр таалагдсан болохоор. Ирээдүйд ч хэрэгтэй бас хань болж чадахаар санагдсан учраас...
Тэд үүнийг эсэргүүцэхгүй бас татгалзахгүй.

Харин Хусог хэсэг чимээгүй байж байгаад "Юнги зөвшөөрсөн юм уу? Бид хэчнээн Жонгүгийг хүсэж байвч үүн дээр эрх мэдэлгүй шүү дээ" гэсээр Юнги руу болгоомжтой гэгч нь харав.

"Тэгсээн, зөвшөөрчихсөн. Жиминий хошуу газар хүрэх гээд байхаар нь залхсандаа зөвшөөрсөн," Тэрээр ийн хэлчхээд уртаар санаа алдаж "Тэглээ ч бидэнд ч түүнд ч алдаад байх зүйл байхгүй. Тэр өөрөө ч хүссэн, бас үгүй гэх шалтгаан ч байхгүй," хэмээгээд газар зассан гудсан дээр хэвтээд нүүрээ таглан "Бид олон хүнээ алдсан шүү дээ.."

"Тийм шүү..." Жимин санаа алдсан ч гэсэн огцом өөдрөг болоод Жонгүгийн гар луу тоглоомоор цохин "Бид чамд тусална аа! Олон зүйл зааж өгнө. Бид бүгдээрээ өөрийн гэсэн үүрэгтэй байсан ч тал нь биднийг орхичихсон болохоор жаахан хэцүүдэж байсан юм"

"Ярьж байхынхаа оронд машинд чихсэн эд хогшлоо оруулж ирээч," хэмээгээд бөөгнүүлж тавьсан хувцас хунар, зэр зэвсгээ цэгцлэхээр "Эндээ суурьших хэрэгтэй шүү дээ"

APOCALYPSE [TK] ✔️Where stories live. Discover now