"Та нар яаж байрлах газраа сонгодог юм?"
"Хоосон газарт очоод нуугдаж болох эсвэл нуувч болгож болох газруудаа хайдаг юм, тэгээд л хамгийн дажгүй гэсэнд нь байрладаг"
Жимин Жонгүгийн асуулт болгонд хариулах бөгөөд огтоос цааргалж байгаа шинжгүй байсан нь Жонгүгт нэг л дулаахан санагдаж байлаа.
Хэсэг явж байгаад Инжон "Залуусаа..."
"Мм?"
"Давсаг хагарах нь.."
Юнги нүдээ эргэлдүүлээд "Зохицуулж байхгүй яагаа вэ? Төвөг удаад л..." хэмээхэд Инжон дүрсхийх шиг болж "Өө, уучлаарай! Биологийн хэрэгцээнд маань тусгайлан хуваарь гаргаад өгчихвөл би төвөг удахгүй байхсан!"
Инжоны хэлсэн үг Тэхёныг санагдуулах шиг. Ариун цэврийн өрөөнд байхад нь дуудвал үргэлж л 'биологийн хэрэгцээ' гэдэг үгийг ашигладаг байж билээ.
"За, хурдал!" Юнгигийн өнөөдрийн ааш яагаад ч юм сайнгүй байх бөгөөд Инжоныг буулгачхаад бусад руугаа залган байрлах газраа олоод байж байхыг мөн утсаа цэнэгтэй байлгахыг захив.
"Инжоныг дандаа л загнах юм, яагаад түүнтэй зөөлөн харьцаж болдоггүй юм бэ? Эмэгтэй шүү дээ, гомдчихвол яах юм?" Жимин Юнгид гомдоллох мэт өнгө аясаар ийн хэлж бүхнийг зохицуулахыг оролдож байхыг харвал бүлгэм дотроосоо Жимин бусдыгаа эвтэй байлгадаг гол хүн нь бололтой.
Жаахан удаад байсанд Юнги үл ялиг бачуурч эхлэхэд хаанаас ч юм байрны араас өнөөх Инжон чинь нэгэн цэрэгт баригдчихсан гараараа хүлүүлчхээд гараад ирэх нь тэр.
Жимин Жонгүг хоёр айдастай нь аргагүй Инжон руу ширтэхэд Юнги одоо ч ассан хэвээр "Ийм болохоор, Жимин аа! Ийм болохоор нь!"
-
Тэд дөрвүүлээ хүлээстэй, баригдаж дуусалгүй хаягдсан газарт хана налан суух бөгөөд Юнги л ганцаараа зодолдох гэж үзсэн бололтой уруул нь үл ялиг сэтэрч, харин тэрхүү цэргийн хөл доголно.
Хоёр цэрэг тэднээс юу ч асуусан хариулахгүй, яаж ч гуйсан хэлгүй дүлий сохор аятай үл тооно, хэдийгээр цэрэгт хэцүүхэн байгаа ч шууд алчхаж чадахгүй байх шиг.
Удсан ч үгүй, хөлийн чимээ сонсогдож дутуу баригдсан хананы цаанаас гурван цэрэг алхсаар ирэхэд, тэдний нэг нь цээжин дээрх энгэрийн нэрээ хуулж авах шиг харагдана.
KAMU SEDANG MEMBACA
APOCALYPSE [TK] ✔️
Fiksi PenggemarThis is where the apocalypse begins. The disaster. The heartbreak. The betrayal. Everything... has changed, ever since the APOCALYPSE began... Started: 22.07.03 Finished: 23.01.24