ELEVEN.

372 68 12
                                    

          "Бурхан минь, чи хаана байв аа?"

          Амьтай үлдсэн жаахан төгөлд Жиминий хоолой сонстох бөгөөд Жонгүгийг харсан даруйдаа гүйж ирнэ. Харин тэр илэрхий байхыг хүссэнгүй, угаасаа яаж ч чадах билээ дээ.

          "Би.. бие засах газар хайгаад... тэгээд жаахан сууж байсан юм," Жонгүг Жиминий нүд рүү харахаар оролдоход тэрээр Жонгүгийн гар луу нь цохиод "Санаа зовоочих юм. Өмнөх шигээ гэнэт сэрсэн чинь хажууд чи байхгүй байхаар нь нүдний урдуур бүхий л амьдрал зурайх шиг боллоо"

          Жонгүг түүний харцнаас бултан "Уучлаарай, дахиж ийм явдал болохгүй ээ, зүгээр л-"

          "Санасан хэрэг үү?"

          Жиминийг ингэж хэлэхэд Жонгүг ярихаа зогсооно. Санасан нь үнэн шүү дээ, санадаг нь ч үнэн. Саяхан салцгаасан хэр нь одоо ч зүрх нь Тэхёны явсан зүг рүү явмаар байгаа нь үнэн. Тиймдээ ч тэр толгой дохилоо, ядаж л чин сэтгэлээ худал илэрхийлэхийг хүсээгүй юм.

          "Тийм ээ, санасан юм"

          Жонгүгийн нүднээс энэ харанхуйд юм олж харсан гэсэн шиг Жимин санаа алдаад "Буцацгаая, жаахан ч гэсэн унтаад авъя. Бид маргааш ажлаа дуусгана"

          "Сүжин эгч сэрсэн юм уу? Санаа нь их зовсон байх даа?"

          "Сэрээгүй ээ, сэрээе гэж бодоогүй юм. Хэтэрхий их санаагаа зовоочих болохоор унтаж байсан нь дээр," Жимин машин руугаа Жонгүгийг дагуулан явахдаа эргэж харан зөөлөн инээмсэглэж "Энэ бүхэн хоёулангийнх нь нууц болог"

          "Ойлголоо," хэмээнгээ уруулаа үдэж "Асуудал үүсгэхгүйн тулд хэлэх хэрэггүй"

          "Гэхдээ би чамайг нэлээн удаан хайсан даа? Дуудаад байхад сонсоогүй гэж үү?"

          Жонгүг үүнд юу гэж хариулахаа мэдсэнгүй. Магадгүй үнсэлцээд зогсож байсан байх. Эсвэл хараалтай юм шиг энгэрийн наалтыг атгаад ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй зогсож байсан байж болно. Бүр Тэхён түүнийг аргадаж духан дээр нь үнсэлт үлдээж, биеийг нь сулартал чанга тэвэрч байсан байж болзошгүй.

          "Бодолдоо төөрчихсөн байсан байх. Би бусад зүйлээ анхаарахаа больчихдог юм.."

          Жонгүг Жиминий анхаарлыг сарниулахын тулд эвшээж байгаа юм шиг хамаг биеэ ийш тийш нь сунгаад "Ядарч байх чинь"

          "Тийм ээ, ядарч байна. Өнөөдөр олон үхдэлтэй таарсан шүү дээ, явж нойроо авцгаая. Маргааш бүр ч их ажил бүтээнэ шүү дээ.."

APOCALYPSE [TK] ✔️Donde viven las historias. Descúbrelo ahora