ONE.

808 94 9
                                    

"---Ойрын арван таваас хорин километрийн радиус дотор амьд үхдэл одоохондоо үзэгдээгүй байна. Үзэгдсэн тохиолдолд хамгаалалтыг эрс чангатгаж эхэлнэ гэдгийг захиргаа мэдэгдсээр байна!
Мэдээллийг У Живон танд хүргэв!"



-•-•-•-•-

          "Тэхён! Хонх дуугараад байна"

          "Би ариун цэврийн өрөөнд биологийн хэрэгцээгээ зохицуулж байна. Чи оччих оо!"

          Жонгүг нүдээ эргэлдүүлсээр, мянган ширхэгтэй эвлүүлдэг тоглоомоо үлдээгээд, залхуутай нь аргагүй босох бөгөөд хаалга нээсэнд хэн ч байгаагүй ч ирсэн нэгэн нь үүдний гишгүүр дээр дугтуй үлдээгээд явсан байх аж.

          Жонгүг дотроо зурвас хийх тэр эвгүй мэдрэмжийг нуруугаар нь мөн гүйхийг мэдрээд гялс дугтуйг авна.

          Ус татах дуу ариун цэврийн өрөөнөөс гарах ба Тэхён түүнийг үүдэн дээр хөдлөхгүй зогсож буйг хараад дотор нь мөн л пал хийлээ. Жонгүгт зарлан ирчихсэн байвал яана? гэх Тэхёны бодол. Тэхёнд зарлан ирчихсэн байвал яана? гэх Жонгүгийн бодол.

          Өнөөдөр бол сонгогдсон хүмүүс дугтуйгаа хүлээж авдаг гурван өдрийн сүүлчийн өдөр. Өнөөдрөөр энэ хагас жилд сонгогдсон бүх хүмүүс зарлангаа хүлээж авч дуусна.

          Тэхён юутай ч гараас нь өнөөх дугтуйг эвлэгхэн аваад нээж үзээд шууд л духаа чанга гэгч нь алгадах нь тэр.

          Жонгүг хэдий үйлдэл болгоныг нь харж байсан ч цочоод "Юу гэсэн байна?"

          Тэхён санаа алдаад "Байрны мөнгө нэхэж байна. Улсад маань маш том хэрэг мандчихаад байхад л байрны эзэн түрээсийнхээ мөнгийг жоохон удаахад л боож үхчих гээд байх юм" хэмээгээд буйдан дээрээ суухдаа золтой л Жонгүгийн эвлүүлдэг тоглоомыг сүйтгээд хаячихсангүй.

          "Цаг үе хэцүү болчхоод байхад..." гэсээр амандаа бувтнаад шүүгээнээсээ мөнгө гаргаж ирэн, жигтэйхэн хянаж тоолоод, түүнийгээ халааслан Жонгүгийн духан дээр үнсээд "Би гарч мөнгийг нь өгчхөөд ирье"

          "Ойлголоо, ирэхдээ надад хэдэн гадил аваад ирж чадах уу? Өлсөөд байна"

          "Хоёулаа долоохон хоногийн өмнө хүнсээ цуглуулсан, авсан бүх гадилыг чи идчихсэн шүү дээ. Хөргөгч дүүрэн жимс байгаа л юмсан, бүр хоол ч байгаа.."

          Жонгүг эвлүүлдэг тоглоомондоо анхаарсан ч нэг жуумалзаад "Гадил л идмээр байна"

APOCALYPSE [TK] ✔️Where stories live. Discover now