THIRTEEN.

360 83 10
                                    

        "Тэмин бид хоёр үхэх шахлаа!"

        Инжон Тэмин хоёр машинд амжиж суусандаа бурхандаа талархах ба тэдний дунд оройдоо жолоо атгаж явах нэгэн байгаагүй тул яах аргагүй тухгүй ч гэсэн нэгнээ дэрлээд унтах болсон ч үүрээр сэрсэн Жиминий сануулганд амьд үхдлийн бяцхан дайралтаас салж чадсан юм.

        Нэгдүгээр бүс рүү хэдийгээр дөхсөн ч гэлээ, тэнхээ үлдээгүйд нойроо сэлбэн унтсан энэ тохиолдол магадгүй тэднийг алж ч болох байлаа. Харин дайрсан үхдэл бүртэй тулж буудаж дуусгасныхаа дараа Жимин хэрхэн өөрийнхөө болон хамт олныхоо амийг аварсан талаар амаа ярихаа больж чадсангүй.

        "Хэн намайг саяхан буудах шахсан бэ?" Жонгүг арын суудлаас толгойгоо урагшлуулан "Яг миний нүдний хажуугаар зөрсөн! Би ч гэсэн үхэх шахсан!"

         "Үхээгүй л байгаа биз дээ"

         Хусог цонхоор инээдээ барьж ядан Жонгүгийн үглэхийг сонсоод "Би яг ард чинь байсан үхдлийг буудсан юм"

         "Намайг андуураад буудчихсан бол яах юм?" Жонгүг нэг асах гэснээ болиод амьсгаа аван "Гэхдээ Хусог ах юм хойно алдана гэж байхгүй л дээ" гэчхээд буцаад суулаа.

          Хэсэг явж байгаад Инжон "Тэр цагаан ханыг харж байна уу?"

          Юнги замаас харцаа салгалгүйгээр "Нэгдүгээр бүс. Бид дөхөж байна"

          "Би аль хэдийн харчихсан байсан ш д"

          "Би ч гэсэн"

          Жонгүг Хусог хоёр бие бие рүүгээ харсаар инээлдэх бол Инжон хөмсөг зангидан "За, за! Би хараа муутай! Болов уу?" гээд их л бухимдсан аятай хариулахад Юнги инээмсэглэв.

-

          Сүрлэг өндөр хана тэдний өөдөөс сүндэрлэн харагдахад бүгд л дотроо бяцхан догдлол айдсыг тээнэ.

          Машинаа зэрэгцүүлэн зогсоочхоод "Одоо яах билээ?"

          "Мэдэхгүй ээ, бидний дундаас хэн нь ч бүс шилжин суурьшиж байгаагүй"

          Тэд төмөр хашааных нь урд ирээд, машинаасаа бууцгаан хаагуур яаж орохоо үл мэдэн гацаж байхад яг өөдөөс нь харсан хэсэг нь гэнэт л онгойж цаанаас нь олон тооны цэргүүд буу барин гарч ирэх нь тэр.

          "Хараал ид гэж! Цочоочих юм!" гэсээр амандаа бувтнан нэг газар шахан гараа өргөцгөөн зогсохдоо хэзээ хэн нь бууны сумаа тавих бол гэхээс эмээнэ.

APOCALYPSE [TK] ✔️Wo Geschichten leben. Entdecke jetzt