FOURTEEN.

286 71 8
                                    

          "Жонгүг яасаан?"

          Бүгдийн нүд Жимин рүү айдастай басхүү гайхсан харцаар хараад, эргэн тойрноо нүдээрээ гүйлгэж үнэхээр л хамгийн бага нь алга болчихсоныг ойлгоод хэн хүнгүй л тайван байдлаа алдаж эхэлцгээв.

          "Хаалга хаагдахаас өмнө тэр яг миний хажууд байсан. Яг дэргэд минь зогсож байсан, гүйхэд хүртэл хамт л байсан. Хаалга руу ороод ирсэн чинь.."

          "Үлдчихсэн юм болов уу?"

          "Битгий байж боломгүй зүйл яриад бай!" Сүжиний хоолой бусдынхаас чанга байх ба үүнд нь цочирдсон тэд дуугаа хураав.

          Бүгд дотроо яах талаараа, юу хийх талаараа, Жонгүггүй яаж цаашаа явах талаараа бодно.

          "Жонгүгийг олох хэрэгтэй, түүнд муу зүйл тохиолдвол-"

          "Түүнийг хайж байгаад бид бүгд үхвэл яах юм?!"

          Юнги дахиад нэгнээ алдахыг үнэхээр хүсэхгүй байх ба аман дотроо аяархнаар шивнэнэ.

          "Жаал аа, амьд л байдаг юм шүү..."


-MEANWHILE-

          Жонгүгийн толгойнд угласан хар даавуун уут хэдий даавуу ч гэлээ амьсгалахад нь бэрхшээл учруулах аж. Тэр яг хаалгаар орох гэж байсан, тэр дөнгөж л ирмэг дээр нь байсан. Гэтэл хаана гэдэг нь ч мэдэгдэхгүй бүүдгэр газар ирчихсэн юм шиг түүнд санагдаж ажээ.

          Түүнийг чиглүүлээд явж байгаа нэгэн хаалга хаах шиг болж бушуухан даавуун уутыг толгойноос нь аваад чангаас чанга тэврэхэд л Жонгүг хэн ирснийг мөн хэн тэврээд зогсож байгааг ойлгов.

          "Чи амьд байсан байна!"

          Тэхён зогсоо зайгүй ингэж чихэнд нь хэлэх ажээ. Яг одоо гадаах ертөнцөд дайралт бөгөөд дайн болж байгаа болоод ч тэр үү Тэхён далд ухамсартаа амьд гэдгийг нь мэдэж байсан ч яагаад ч юм бэ үхчихсэн юм шиг мэдрэмж төрөөд байсан хэрэг. Тиймдээ ч ингээд зогсож байхад зүрхний цохилт нь хэтэрхий хурдан, бараг л ухаан алдах нь уу гэлтэй байх аж.

          Жонгүг ялгаагүй өөдөөс нь зөрүүлэн чанга тэврэхэд зогсоож чадалгүй унагаасан нулимс нь Тэхёны энгэрт шингэв.

          Хэсэг ингэж зогсоод Тэхён "Бэртээгүй биз дээ? Үхдлүүдийн дундуур явж ирсэн үү? Гайгүй юу?"

          "Би зүгээр ээ," гэсээр амьсгаа аваад хөмсөг нь үл ялиг зангирч "Намайг нэг бол ухаан алдуулж, нэг бол уут углаж хааш нь ч хамаагүй дагуулж явахаа боль!" хэмээгээд гарыг нь цохилоо.

APOCALYPSE [TK] ✔️Where stories live. Discover now