"Ах аа.. Би.."
Жимин хэлж буйгаа дуусгаж чадалгүй өвдөг дээрээ сөхөрч унах бөгөөд цус болсон гараа гэдэснээсээ салгаад уруулаа хазлах ба Юнгигийн царай руу өрөвдөлтэй нь аргагүй ширтэх ажээ.
"Ж-Жимин аа! Үгүй.. үгүй.. ҮГҮЙ ЭЭ!" Юнги түүнийг мөрөөс нь түшээд бушуу залуус дээр очих ба хана налуулан тавиад цүнхээ уудалж гарлаа. Залуус ч ялгаагүй боолт эм гээд л түүнд тусах юу л байна тэр бүгдийг хайж самгардах аж.
"БОЛОХГҮЙ! БОЛОХГҮЙ!"
Юнги энэ үгийг амандаа бувтнасаар салгалсан гараараа цамцыг нь тайлаад хүрэн улаан туяа тодрох гэдэс рүү нь ширтэх ба хөмсөг зангидна.
"Новш гэж! Хэзээд нь-" хэмээгээд цусыг нь дарахыг чадлаараа хичээж байлаа.
Хэдхэн хормын өмнө үзэгдэж байсан гэрэлт ирээдүй нь нүднийх нь өмнө нуран унахыг мэдэрсэн Юнги дотор нь ямар нэгэн зүйл бутраад байгаа юм шиг мэдрэмжийг авах нь тэр.
Удаан нуусан сэтгэлээ ороод л илчилчихнэ гэж бодсон тэрээр боломж нь хомс болсныг ойлгохдоо хаа нэгтээ хоосрохыг мэдэрлээ.
Өөрийнх нь анзаараагүй байдлаас нь болоод, хэт хөөрснөөсөө болоод, цус нь булгилж, бодохын төдийд л дотор нь салют буудах шиг болсноос нь болоод сэрэмжээ алдаж эцэст нь Жимин хүнд гэмтэлтэй нүднийх нь өмнө сууж байна.
Юнги гэдсийг нь боолтоор тойруулан боогоод өвдөлтөндөө ярвайж байгаа Жиминийхээ хацрыг нь илэн "Уучлаарай.. би анхааралтай байх ёстой байж.."
"Таны б-буруу биш дээ.."
"Уучлаарай.. уучлаарай Жимин аа, намайг уучлаарай.." хэмээсээр гарыг нь атган суух бол Тэхён эргэн тойрноор өөрийн багийн цэргүүдээ дуудсан ба ирж байгаа гэдгийг нь ч гэсэн хэлэх аж.
"Өвдөж байна.." Жимин яагаад ч юм ийн хэлээд инээж орхилоо. Инээх үед нь бүр ч өвдөөд байсанд гүнзгий амьсгал аваад нүдээ анин, толгойгоо хананд нааж "Биеийн өвдөлт мэдрээгүй удаж..."
Юнги гарыг нь атгаж суухдаа буудуулсан гэдэс нь хүү нь харах бөгөөд хүнд хүнд амьсгалаас болж дээр доош түргэн түргэн хөдөлнө. Үүнийг нь анзаарсан Жимин "Цэргүүд. Зарим нь хэтэрхий өршөөлгүй байгаа биз..." гээд инээмсэглэх гэсэн боловч уруул нь сэтэрчихсэн болохоор час хийн хорслоо.
YOU ARE READING
APOCALYPSE [TK] ✔️
FanfictionThis is where the apocalypse begins. The disaster. The heartbreak. The betrayal. Everything... has changed, ever since the APOCALYPSE began... Started: 22.07.03 Finished: 23.01.24