1

83 26 0
                                    

2020 оны 9 сарын 1.

Цаг хугацаа ч харавсан сум шиг өнгөрөх юм даа. Саяхан л таван настай чи жижигхэн гартаа хоёр иштэй чихэр атгасаар над дээр ирж байсан шиг санагдах ч хэдийн 12 жил өнгөрчээ.

Мандах нарны тусгалд самбар ширтэн суутал хэн нэгэн хажууд суух нь мэдрэгдэн бодол минь сарниж орхилоо.

Үнэрээр нь таньж байна. Зөвхөн түүнээс үнэртдэг намрын үнэр. Миний намар ирчихжээ.

Алгуурхнаар түүний зүг хараад төгс царайг нь удаан гэг чинь ширтэнэ. Улам царайлаг болчихож. Хөмсөг нь илүү тэнэгэр байна. Сайн сууж байсан бололтой.

" Битгий ингэж ширтээд бай. Төвөгтэй байна. " гэж хэлэхэд нь ухаан орж толгой дохиод самбарын зүг харцаа чиглүүллээ.

Бид үнэхээр л дуусчихсан юм байна. Миний намар одоо зүгээр л өвөл болчихож.

Өмнө жил л нэгнээсээ салалгүй чалчаад явдаг байсан хоёр яагаад өнөөдөр ийм хөндий байгааг сурагчид байтугай багш нар хүртэл гайхна.

Уг нь бүхэл бүтэн гурван сар нэгнээ хараагүй болохоор намайг ч гэсэн санасан байх гэж найдсан юмсан... Үгүй бололтой. Бүхэл бүтэн гурван жилийн үерхэл гуравхан сарын дотор устаад алга болчихжээ.

Урьд өмнө нь байж үзээгүйгээрээ чимээгүй суусаар хичээлийн цаг ч дуусч цүнхээ аваад ангиас гарлаа.

" Хөөе, чи нөгөө хоёрдугаар ангийн Нана юу? "

Тоолгүйгээр зөрөн өнгөрнө. Сураагүй юм биш дээ.

" Хөөрхөн гээд хөөрчихсөн юм шив дээ. Би чамтай юм яриад байна! "

Чанга хашхирахыг үзэн яддаг. Хэн нэгэн жоохон л дуугаа өндөрсөгчихвөл гэр бүлийнхэн, найзууд маань байсан ч айж, үргээд байдаг.

Нүд харанхуйлж, чих шуугиад толгойгоо сэгсрэн доош суулаа. Нүдний буланд тод гэрэл цацарна. Хусог? Мөн биздээ? Миний Хусог намайг хайгаад ирсэн, тийм ээ?

Хэн нэгэн гарнаас минь татаад босгоход л Хусог биш байсныг ойлголоо. Гэхдээ... Энэ чинь хэн билээ? Элдэвийг бодож зогстол өнөөх хүү чинь гарнаас минь атгасан чигээрээ сургуулиас холдон гүйнэ.

Хусогтой адилхан юм. Миний амьдралдаа харж байсан 3 дах гэрэл цацруулсан хүн. Эхнийх нь ээж минь, хоёр дахь нь миний Хусог, сүүлийнх нь энэ жаал.

Сая л нэг сургуулийн бараа тасарч амьсгаадсан хоёр амьтан зогслоо. " Яагаад гүйсэн юм? " гэж асуувал өнөөх жаал " Зүгээр л. Үзэлцвэл би барахгүй штээ. " гээд толгойгоо илэн инээмсэглэнэ.

Юутай ч баярласнаа илэрхийлэх ёстой гээд бага зэрэг бөхийн " Баярлалаа. " гэчихээд эргэж хараад явах гэвэл " Юу... Хүргээд өгөх үү? Одоо ганцаараа явбал ахиад муу хүүхдүүдтэй таарч магадгүй. " гэх нь үнэний ортой мэт санагдаад хүргүүлэхээр боллоо.

Гэрийн үүдэнд ирээд баярласнаа илэрхийлэн орохын даваан дээр араас чангаар " Ким Сонү гэдэг шүү!! Маргааш уулзъя~! " гэж орилох нь сонсогдоно.

Эгдүүтэй юм аа.

Without youWhere stories live. Discover now