Өглөө нь Хусогийн орон дээр ганцаараа сэрлээ. Мм? Түрүүлээд босчихсон юм байх даа?
Нүүр, гараа угаачихаад өрөөнөөс гарвал Живү эгч, Хусогийн ээж хоёр хоол савлан зогсоно. Намайг гарч ирсэнийг анзаарав бололтой Живү эгч инээмсэглээд " Өө, сэрчихсэн үү? Хүрч ирээд өглөөний цайгаа уугаарай. Бас энэ савтай хоолыг авч яваад өдрийн хоолондоо идээрэй. " гээд ширээ рүү заалаа.
Амттайг нь гайхаад том томоор нь халбагадаад идэж байтал Хусогийн ээж " Нээрэн Хусог өглөө эрт түрүүлээд явчихсан. Ааваараа хүргүүлсэн болохоор санаа зовох хэрэггүй шүү. " гэхэд нь золтой л хахаад үхчихсэнгүй.
Жон Хусог! НАМАЙГ ХАЯАД ЯВЧИХСАН ЮМ УУ?
Түргэхэн шиг аягатай сүүгээ уучихаад цүнхээ савтай хоолны хамтаар шүүрч аваад " Баяртай, гэртээ байлгасанд баярлалаа~ " гэж хэлчихээд гүйхээрээ нэг гарлаа.
Байдгаараа амьсгаатсан амьтан сургуулийн үүдээр орвол ихэнх хүүхдүүд сургуулийн урлаг заалны үүдэнд цугларчихсан байх нь тэр. Би ч бас сонирхсондоо яваад очвол тайзан дээр BTS??
Хусог дунд сургуулийнхаа найзуудтайгаа нийлээд BTS нэрээр хамтлаг байгуулж байсан юм. Нэлээн амжилттай явж байсан ч ахлах сургуульдаа бүгд өөр өөр сургуульд орсон болохоор хамтлаг нь тарчихсан.
Хамтлагийнхаа ахлагч, мөн хамтлагаасаа хамгийн ухаантай нь Намжүн ах. Дараа нь өргөн мөр, төгс царайгаараа алдаршсан Жин ах. Тэгээд рэп чадвар, эгдүүтэй төрхөөрөө онцгойрдог Юнги ах. Одоо мэдээж миний Hope. Бүжиглэх чадвараараа хэнийг ч урдаа оруулдаггүй, загварлаг хувцаслалттай Хусог. Дараа нь хамтлагийнхаа хамгийн авсаархан, Хусогийн араас орох мундаг бүжигчин, гайхалтай дуучин Жимин. Бараг л бүгд Тэхёныг мэдэх байх даа. Тэр дунд сургуулийн олон охидын сэтгэлийг булааж байсан харийн хүн гэдгээраэ алдартай. Эцэст нь гэхэд манай бяцхан чөтгөр, бүхнийг чадагч Жонгүги. Энэ бүгд нийлээд төгс хамтлаг болох BTS~!
Тэднийг хамтад нь хараагүй удсан болоод ч тэр үү, шууд л уйлж орхилоо.
" Төсөөлөл дотор минь байгаа чи үнэхээр тод
Тэрүүхэнд хажууд минь байна уу даа гээд
Гараа сунгахаар дүрс чинь гэнэт уусаад одно
Зүрхэнд минь хадгалаатай дурсамж бүрээс
Зөвхөн чиний байгааг цуглуулж нийлүүлнэ...VIOLA
YOU ARE READING
Without you
RomanceЧиний байхгүй орон зай. Чамайг харахгүйгээр өнгөрүүлэх цаг хугацаа..