8

27 20 0
                                    

Амьдралдаа анх удаа нүдэн дээр нарны гэрэл тусаж нойрноос минь сэрээлээ.

' Ямар халуун байна аа? ' гэж бодсоор нүдээ нээн харвал Сонүгийн орон дээр хоёр хөнжил давхарлаад нөмөрчихсөн унтаж байлаа. Нөгөө хоёрыгоо хайн өндийвөл хүйтэн шалан дээр хөнжилгүй, даарсандаа тас тэврэлдээд унтаж байх нь тэр. Хөнгөхөн инээмсэглээд хоёр хөнжлөө нэг нэгээр нь нөмрүүллээ.

" Тэгэж байгаад бас хөөрхөн золигнууд шүү. "

Шалавхан нүүр гараа угаагаад гэрийн эзэгтэйд хоол хийхэд нь туслах санаатай гартал аль хэдийн хоол бэлэн болчихсон ширээгээ засаж байв. Сонүгийн ээж " Нөгөө хоёрыгоо сэрээгээд хоолоо идээрэй гээд хэлээд өгөөч, Нана~ " эелдэгхэнээр ийн хэлвэл би толгой дохиод Сонүгийн өрөөг зүглэлээ.

" Сэрээрэй!! Хоолоо ид гэж байна, хоёр оо! " гэж бараг зуу дах удаагаа орилоход л нэг юм Сүбин нүд нь аниатай чигээрээ босч ирэв. Сонү одоо болтол унтсан хэвээр. Залхаж гүйцээд хөнжлийг нь хуу татаж хаячихаад гал тогооны өрөө рүү явлаа.

" Вуаа!! Эгч ээ, та ёстой хоолны газар нээвэл бут авахаар юм байна даа. Ер нь би танайд ахиад нэг хононо оо. Тэртэй тэргүй амралтын өдөр юм чинь. Яаж ийм гоё амттай байдаг байна аа. " гэсээр хачир бүрээс амталж үзэх Сүбин эгдүүтэй харагдана. Сонүгийн ээж ч дуртай нь аргагүй Сүбинийг үлдэхийг зөвшөөрөх бол би хийх гэрийн даалгавар, бие даалтуудаа бодсоор ярвайн явахаар зэхлээ.

Хүн өөрөө явж чадна гээд байхад зөрүүдлэсээр, зөрүүдлэсээр Сүбин, Сонү хоёр намайг гэрт хүргэж өгөх болов. Замдаа зүгээр явна гэж байхгүй ээ. Ойр хавийн хүмүүсийг бүхэлд нь үргээхээр чанга чимээ гарган ноцолдоно. Ер нь бүтэхгүй нөхөд байна шүү.

Өнөө хоёр чинь гэрийн үүдэнд ирээд Сүбин бараг тэндээ амьдрах юм болоод л буцлаа. Гэртээ орвол ээж, аав хоёр ажилдаа явчихсан тул бүх гэрэл нь унтраатай бүүдгэр гэр угтана. Сонүгийнд цадатлаа хоол идчихсэн тул гараа угаачихаад шууд хичээлээ хийхээр шийдлээ.

Ер нь яахлээрээ бүх хичээл дээр математик гарч ирдэг байна аа? Тасралтгүй бодлого бодож суусан таван цаг.  Өшөө хийх хичээл олон байгаа ч одоо үнэндээ л толгой ажиллахгүй нь.

Тоо тоолж, нэмж хасаж, үржиж хувааж чаддаг байхад энэ "x" энэ тэр яг юунд хэрэгтэй юм бэ ㅠ.ㅠ

VIOLA

Without youWhere stories live. Discover now