13

25 17 0
                                    

Маргааш нь бид хоёр хичээлдээ суухаар болсон юм. Хэдий 'чимээ шуугиантай сургууль дэмий' гэж хориглосон ч Хусогийн хүсэлтээр сургууль руугаа алхаж яваа минь энэ.

Захирал багшид өчигдөр Хусогт юу болоод байгааг хэлсэн нь ашигаа өгч байгаа бололтой, сургууль урьд өмнө нь байгаагүйгээрээ чимээ аниргүй байх аж.

Ангидаа орж ирвэл сурагчид бүгд чимээгүй, томоотой сууж байгаагаас илүүтэй ширээн дээр байгаа цэцгийн баглаа анхаарлыг минь татлаа.

Аваад хартал үнэндээ баглаан дотор миний дунд сургуульд байхдаа иддэг байсан амттангуудыг хийчихсэн байх нь тэр.

Ноён Hope, та байх нь ээ?

Хусог ангид орж ирмэгцээ инээмсэглээд " Би одоо ч мартаагүй шүү, чиний дуртай амттанг. " гэх нь нэлээдгүй догдлуулаад амжлаа.

Өнөөдөр сургууль дээр өнгөрөөсөн хамгийн сайхан өдөр болж өнгөрснийг хэн хэн маань хэлүүлэлтгүй мэдэх биз.

Хичээл тараад бид хоёр Хусогийнд болзохоор болоод ангиас гарвал хоёр гүзээлзгэнэтэй сүү угтах нь тэр. Сонү гартаа байсан сүүгээ надад өгвөл Сүбин Хусогт өглөө.

" Бид хоёр ингээд явлаа. Хөгжилтэй байгаарай. Бүгдийг нь мартаад, юуг ч тоолгүй ханатлаа хөгжилдөөд ав. Маргааш бид хоёр та хоёроос салахгүй гэж мэдээрэй! " гээд орлих нь холгүй хэлчихээд яваад өгөх нь тэр.

Хусогийнд ирвэл хоол хараахан болоогүй бололтой гал тогооноос ногоо хэрчих чимээ гарна. Харин үүдэнд Хусогийн ээж биднийг тосож авлаа.

" Өдөржингөө яваад ядарч байна уу? Эгч нь жимс бэлдээд ирье. Ороод сууж бай. " гэвэл Хусог нэлээн ядарсан бололтой хана түшиж явсаар буйданд тухлав.

Удаа ч үгүй байтал хоол болж Хусогийн аав уншиж байсан номоо орхиод хоолноосоо савхадлаа. Дараагаар нь бүгд бага багаар хоолоо идэж эхлэх бол Хусог л ганцхан савхадчихаад ахиж идсэнгүй. Би урд нь байсан махнаас авч будаан дээр нь тавьж өгөөд " Сайн идээрэй, Хусог аа. " гэвэл тэр минь арай гэж өөрийгөө хүчлэн ганц хоёр үмхлээ.

Бүгд хичээж байна. Зүгээр юм шиг. Яг л өнгөрсөн дэх 'бид' мэт.

Хооллож дуусаад Живү эгч биднийг том өрөөнд хамтдаа кино үзэхийг урив. Хөгжилтэй кино сонгож үзсэн болоод ч тэр үү, бүүдгэр уур амьсгалтай байсан гэр тэр дороо гэрэлтэж эхлэлээ.

Кино дуусахад Хусог хэдийн хөлийг минь дэрлээд гүн нойрондоо автсан байв. Тэр минь өвдсөнөөсөө болоод сүүлийн үед байнга л хөмсгөө зангидаж явдаг болсон ч ингээд тайван амарч байгааг нь харах юутай сайхан.

Өнөөдөр чамдаа зуу дахь удаагаа дурлалаа.

VIOLA

Without youWhere stories live. Discover now