5

34 21 0
                                    

Дараагийн өдөр нь Сүбин бид хоёр сургуулийн талаар нэлээн юм яриад эд дундаа явж байтал хэн нэгний хоолойгоо засах чимээ тасалж орхилоо.

Миний мэдэх хамгийн гайхалтай хоолойтой нэгэн " Уг нь энэ миний суудал юмсан. Босчихвол талархах байна. " гэж уцаарлангуй хэлэхэд л ухаан орж Хусог өнөөдөр ирэх ёстой байсныг санав.

Сүбин эелдэгээр инээмсэглээд " Уучлаарай. Энэ суудлыг эзэнтэй гэж хэлээгүй болохоор л... " гээд цүнхээ аваад Инагийн хажуудах хоосон суудалд суулаа.

Би ч Хусогт буруу ойлголт төрүүлэхгүй гэсэндээ сандран байж " Ю-юу... Уг нь яг чиний суудал гэдгийг хэлэх гэж байсан ч багш чи- " гэтэл гүйцэд ч сонсолгүй ширээгээ дэрлээд цаашаа хараад хэвтчих нь тэр.

Хичээлүүд ар араасаа орж явсаар нэг л мэдэхэд тарах хонх дугарч сурагчид ангиас гарлаа.

Хусогийг ангиас гарахаас нь өмнө амжиж очоод өнөөдрийн болсон явдлыг тайлбарлах санаатай суудлаасаа бостол Сүбин ирээд зам хааж зогссоноо дэмий балай юм ярих бол миний хамаг анхаарал Хусогтой яриа өдөн зогсох Ина руу төвлөрчихсөн байв.

Сүбин сая нэг яриагаа дуусгаж цүнхээ авахаар ширээ лүүгээ явахад нь Хусог руу харвал Ина руу инээмсэглээд зогсохгүй гараа даллаж " Баяртай. " гэчихээд яваад өгөх нь тэр.

Хахх. Дургүй хүргэж байх шив, Жон Хусог.

Элдэвийг бодож зогстол Сүбин гарнаас минь чирсээр ангиас гаргах аж. Түрүүний дэмий балай яриа нь үүний тухай байсан бололтой. Сонү байдгаараа инээчихсэн хоёр сүү аваад ирж байх нь тэр.

" Бин аа, чамд шоколадтай сүү авчихлаа. Дургүй энээ тэрээ биш биздээ? " гэж хэлээд хэзээ язааны андууд шиг барьж байсан сүүгээ өөдөөс нь шидэв. Өнөөх нь амжилттай барьж аваад " Үгүй ээ. Шоколадтай сүүнд дуртай. " гээд өгсөн сүүг нь халааслах аж.

За за. Ядаж та хоёр ойлголцсон нь яамай даа.

Сүбин сургуулийн урд түр хугацаагаар ирсэн амьтны асарт орж үзье гэж шалсаар байгаад эцэст нь ялалт байгуулж Сонү бид хоёрыг чирэн гүйх нь холгүй явна.

Дотор нь орвол биднээс гадна нэлээн их хүүхэд амьтан сонирхохоор иржээ. Харин Сүбиний харц орж ирсэн цагаасаа л бяцхан зараан дээр туссаныг Сонү бид хоёр ч ажиглаад авлаа. Сүбин асрын эзэн дээр очиж зарааг үрчилж авч болох талаар асуух гэж яваад нааштай хариу авсан бололтой байдгаараа инээчихсэн ирэв.

Одоо бид 3 -уулаа биш 4 -үүлээ боллоо. Тавтай морил бяцхан Оди.

Without youWhere stories live. Discover now