11

27 18 0
                                    

Орой болж гэгээ тасархад Хусогийн ээж өрөөнд орж ирээд Хусогийг амраах ёстойг санууллаа. Гаран дээр нь хөнгөхөн үнсчихээд гарахаар үүдэнд очвол эмч ирчихсэн Хусогийн биеийн байдлын талаар гэр бүлийнхэнд нь дуулгаж байв.

"... Би өмнө нь хэлсэн байх аа. Өвчтөн Хусогийг хамаагүй чимээ шуугиантай газар байлгаж болохгүй ээ гэж. Бие нь өмнөхөөсөө ч дордсон байна. Одооноос сэтгэлээ бэлдээрэй. Бид өвчтөн Хусогийг хамгийн удаандаа 2 долоо хоног тэснэ гэж таамаглаж байгаа..."

Тэнгэр хөмрөөд ирэх шиг л санагдлаа. Бүхэл бүтэн дөрөв, таван сар нэгнээсээ хол байсан бид хоёрт одоо сар ч хүрэхгүй хугацаа үлдсэн гэж үү? Хийж бүтээхийг хүссэн олон зүйл байхад... Эд хөгжилдөж явах ёстой ахлах сургуулийн сурагчид байтал!

Толгой эргэж, нүд харанхуйлна...

Нүдээ нээгээд харвал цагаан тааз, спиртны хурц үнэр өрөөгөөр нэг ханхална. Эргэн тойрноо ажиг-

Миний Hope сэрчихжээ. Хэвтэж байсан орны минь дэргэд ахиад нэг ор байсан нь Хусогийн хэвтэж байсан ор байв.

" Би эмчээс чамайг энд миний хажууд үлдээгээч гэж гуйсан юм. " гэх тэрний минь хоолой сонсогдоход өөрийн мэдэлгүй уйлж орхилоо.

Аль болох чимээгүйхэн шиг уйлж хэвтсэн намайг түүний минь дараачийн хэлсэн үг эхэр татан уйлахад хүргэсэн юм. " Уучлаарай, Нана..."

" Юундаа уучлалт гуйгаад байгаа юм! Миний л буруу би арай илүү анзаарга сайтай байсан бол..." ээрч мууран ахай хийн хэлвэл Хусог орон дээрээ илүү зай гаргаж өгөөд хажууд ирээд хэвт гэх шиг дохилоо.

Үнэхээр, үнэхээр саначихаж миний намар. МИНИЙ HOPE.

Хусогт тэврүүлээд арай тайвшран Живү эгчийн оруулж ирсэн хоолыг идэхээр бослоо. Хусог миний аманд, би түүний аманд хоол хийж өгнө. Хамгийн жаргалтай мөч биш гэж үү?

Бүхнийг мартаад хэсэгхэн хугацааг ч болтугай аз жаргалтай өнгрөөе, хайрт минь~♡

" Кхм, өмнө нь яагаад тэгэж сонин аашлаад байсныг минь асуухгүй юм уу? " гэх Хусогийн асуултанд хөнгөхөн инээмсэглээд " Өмнө нь нэгд нэгэнгүй асуухыг хүсдэг байсан ч одоо бол үгүй ээ. Нүд рүү чинь ганц хараад л бүгдийг нь ойлгож байна. " гэж хариулаад үргэлжлүүлэн аягатай зутангаасаа халбагадлаа.

Хооллож дуусмагцаа хоёр ороо нийлүүлж тавиад тэврэлдэн хэвтлээ. 1, 2, 3...

Худал хэлдэггүй нүд чинь байхад би бүгдийг мэдэж чадна шүү дээ.

VIOLA

Without youWhere stories live. Discover now