3

34 22 0
                                    

Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд Сонү өглөө бүр намайг гэрээс ирж аваад дугуйндаа сундлан хамт сургууль руугаа явдаг болчихжээ. Уг нь Сонүгийнх манай гэрээс нэлээн зайтай, бүр эсрэг зүгт байдаг юмсан.

Өнөөдөр ч гэсэн гэрийн үүдэнд Сонү хүлээж байлаа. Өөрийн мэдэлгүй нүүрэнд инээмсэглэл тодрон дугуйных нь арын суудалд суугаад унахгүйн тулд Сонүг араас нь тэвэрнэ.

" Ингэхэд надад танийг Нана гэж дуудах жоохон эвгүй байна аа. Угаасаа нэгээр дүү юм чинь " Нүүна " гэж дуудаж болно биздээ? " гэж асуухад нь л Сонүг өөрөөсөө дүү гэдгийг мэдэх нь тэр.

Хэдий гайхсан ч эгдүүтэй Сонүгаар " Нүүна " гэж дуудуулах таалагдсан тул тэр дор нь зөвшөөрөн толгой дохилоо.

Сонү яагаад ийм дулаахан байдаг юм бол? Хусог шиг. Нээрэн миний Хусог ч гэсэн ийм дулаахан байдаг байсан...

Хичээл ар араасаа орсоор нэг мэдэхэд их завсарлагааны хонх дугарч ихэнх хүүхдүүд ангиас гарлаа.

" Нүүна!! Өнөөдрийн уух сүүгээ аваарай~!! " гэх олны дунд чихцэлдэх Сонүгийн хоолойг сонсмогцоо гүйх нь холгүй очиход хажууханд зогсож байсан хэсэг хүүхдүүд харц чулуудан шивнэлдэнэ.

Сонү гарт минь гүзээлзгэнэтэй сүү атгуулчихаад " Тэднийг битгий тоогоорой. Угаасаа л хаа явсан газарт дэмий цуу яриа тараагчид байж байдаг юм хойно. Зүгээр л дуртай сүүгээ уугаад хичээлээ сайн хийгээрэй~!! Тарахаар нь ирээд авна аа. " гэж хэлээд хонхтой уралдан анги руугаа гүйлээ.

Аргагүй л HAPPY VIRUS юм даа.

Хэн нэгэн ширтээд байх шиг санагдахаар нь нүднийхээ булангаар харвал Хусог сая орсон математикийн хичээлээ давтаж байгаа бололтой номоо ширтэн суух аж.

Сонүгийнхаа өгсөн сүүг амтархан уучихаад дараагийн цаг дээр орох Физикийн хичээлээ гаргахтай зэрэгцэн хонх дугарч, багш ч орж ирлээ.

Шинжлэх ухааны хичээлүүдэд толгой эргэж гүйцээд арай ядан ангиас гарах гэтэл ядарч гүйцсэн тархи минь гэнэт цовоо сэргэлэн болох шиг. Эргээд харвал Хусог газар унагаасан үзгийг минь авчихаад надад өгөхөөр гарнаас минь зуурсан байлаа.

" Унагаачихсан байна. Май. " гээд гарт минь атгуулчихаад түрүүлээд ангиас гарсан ч би хагартлаа баярлаж байсан юм. Удаан сонсоогүй тэрний минь хоолой, гарынх нь дулаан. Саначихсан байна, өөрийнхөө Хусогийг.

Халуу дүйгэх хацраа дарсаар ангиас гарвал Сонү хоёр нүдээ бүлтийлгээд харж харж байснаа духанд минь хүрч үзээд " Та халуураад байх шиг байна аа. Зүгээр үү? Миний өдөр өгсөн сүү муудчихсан сүү байсан юм байхдаа? Уг нь он сарыг нь шалгаж л авсан даа. " гээд элдэвийг ярих бол би хөнгөхөн инээмсэглээд " Зүгээр ээ. Өвдөөгүй болохоор харьцгаая. " гэчихээд урд нь гарч алхлаа.

Зүгээр л догдолчихсон юм.

Without youWhere stories live. Discover now