Амьдралын минь хамгийн тухтай унтаж байгаад сэрсэн өглөө. Түүний минь амьсгал бүдэг бадагхан сонсогдоход нүдээ нээн харвал Хусог аль хэдийн сэрчихсэн байх аж.
" Өглөөний мэнд. Надад чамд хэлэх чухал зүйл байна. Сая эмч орж ирсэн... "
Түрүүхэн тодорчихсон байсан инээмсэглэл минь ор мөргүй алга болоод дээш өндийн суулаа.
" Эмнэлэгтээ хэвтээд эмчилгээ хийлгээд байвал таамаглаж байсан хугацаанаасаа ч удаан амьдрах боломжтой гэсэн. " гэх баярт мэдээг сонсоод инээмсэглэж амжаагүй байтал Хусог үргэлжлүүлэн ярина.
" Гэхдээ би эмнэлгээс гармаар байна. Эмчээс асуусан чинь бага зэрэг таагүй хүлээж авсан ч өвчин намдаах эм уугаад байвал гадуур яваад ихдээ долоо хоног зүгээр байж магадгүй гэсэн. "
Ямар аймшигтай мэдээ вэ, Хусог аа?
" Өвчин намдаах эм? Ингэхэд ах эгч хоёр ч надад чиний өвчний талаар хэлээгүй. Яг юу чинь өвдсөн юм бэ, Хусог? Одоо миний мэдэх цаг болсон шүү дээ. Ядаж тэрийг чинь мэдэж байж чамайг бэртээлгүйгээр авч явна. " гээд гуниг бүрхсэн нүдээр харвал тэр минь урьд урьдных шигээ гэрэл цацруулсан инээмсэглэлээр хараад " Үгүй ээ, арай цаг нь болоогүй байна. Юутай ч би гарна гэдгээ бүгдэд нь хэлчихсэн. Өвчин намдаах эмээ ч авчихсан болохоор чи ч гэсэн гарахдаа бэлдээрэй. " гэлээ.
Ямар их өвдөлт вэ? Яасан их дарамт вэ? Хайртай нэгнийхээ үхэх өдрийг хүлээн суух би хичнээн өрөвдөлтэй юм бэ?
Нэгэнт сэтгэл шулуудсан Хусогийн инээмсэглэж буйг хараад 'би ч гэсэн инээмсэглэх ёстой, жүжиглээд ч болтугай' гэх бодол төрлөө. Тийм ээ, зүгээр л жаргалтай дүр эсгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр минь илүү ихээр шархалчихна..
Төд удалгүй гадуур хувцсаа өмсөж бэлэн болсон бид хоёр өрөөнөөс гарвал Хусогийн аав, ээж, эгч гурав үүдэнд зогсож байх нь тэр.
" Би бүх юм аа төлөвлөчихсөн болохоор та хэд үдэж өгөөд гэртээ хариарай. Бид хоёр алхаад явчихна. Угаасаа эндээс холгүй байдаг газарт очих юм. " гэхэд нь ойрхон байдаг танил болсон газруудаа бодтол... ААН!
Хичээлээ таслан байж ирдэг байсан танил кафэ. Үнэрийг нь зуун алхамын цаанаас ч үнэрлэж чадахаар тийм сайхан газар.
Хусог кофэ ууж болохгүй болохоор бил хоёул халуун шоколад захиалаад урьдынхаараа цонхон талын ширээнд суулаа. Үзэсгэлэнтэй байна... Энэ намар. Өөдөөс минь харж суугаа миний намар бүр ч үзэсгэлэнтэй байна.
Захиалгыг маань хүргэж ирсэн зөөгч бид хоёрыг танив бололтой инээмсэглээд " Удаан ирсэнгүй шүү. Та хоёрыг харсандаа баяртай байна. Тавтай сууж байгаад яваарай. " гэлээ.
Энд бүх зүйл яг одоо ямар төгс байгааг биднээс өөр хүн төсөөлөх ч үгүй биз.
VIOLA
YOU ARE READING
Without you
RomanceЧиний байхгүй орон зай. Чамайг харахгүйгээр өнгөрүүлэх цаг хугацаа..