4

31 21 0
                                    

Урьд урьдных шигээ Сонүгаар хүргүүлэн сургуульдаа ирээд ангидаа орох гэтэл ангийнхан бараг бүгд үүдэнд шавчихсан хэн нэгнийг харуулдан зогсох аж.

Ойрхон зогсож байсан ангийн даргаасаа юу болоод байгааг асуувал " Өнөөдөр шинэ хүүхдүүд шилжиж ирж байгаа юм. Хоёр ихэр гэнэ лээ. Тэгээд л ангийнхан ямархуу хүүхдүүд болохыг нь харах гээд сүйд болж байна. " гэж хариулангаа сурагчдыг аль болох суудалд нь суулгахаар үзэж тарна.

Хонхтой зэрэгцэн бүх сурагчид суудлаа эзлээд анги руу дөхөж ирэх 3 хүний хөлийн чимээг чагналаа. 1, 2, 3...

Ангийн багш цоглог дуугаар сурагчидтай мэндлээд шинэ хүүхдүүдийг орж ирэхийг дохиход бараг 2 метр юм уу гэлтэй өндөр эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд ангид орж ирэв.

Ихэрүүд гэж үү? Итгэмээргүй юм аа. Өндрөөрөө л төстэй юм.

Хоёул 45 градус бөхийгөөд чанга дуугаар өөрсдийгөө танилцууллаа. " Чой Ина! " " Чой Сүбин! ". Ангийн бараг бүх сурагч тэднийг ямар царайлаг болохыг гайхан шивнэлдэх бол надад тэд тэр өндрөөс ангийг бүхэлд нь нэгд нэгэнгүй харж байгаа эсэх л сонин байлаа.

'Ингэхэд Хусог өнөөдөр ирээгүй юм байна' гээд хоосон суудал руу нь ширтэж байтал түрүүхэн өөрийгөө Сүбин гэж танилцуулсан хүүхэд ирээд суучих нь тэр. Хусогийн суудал гэж хэлэхийн завдалгүй багш чимээгүй байхыг сануулан хичээлдээ орчихов.

Их завсарлагаан болж Сонүгийн " Өнөөдрийн уух сүүгээ аваарай, нүүна!! " гэж орхилох дуунаар босох гэтэл хажууд сууж байсан хүү хүрэмнээс татаад " Танилцаж болох уу? " гэчихээд байж боломгүй эгдүүтэй харцаар ширтэх нь зүрх савлуулж орхилоо.

Уг нь би тийм амархан догдлоод байдаг хүн биш дээ? Кхммм.

Гарч ирэхгүй удаад байсанд минь гайхсан Сонү тэсэлгүй ангид ороод ирчихжээ. Сүбин рүү муухай харц шидчихээд гүзээлзгэнэтэй сүүг маань гарт атгуулаад " Хөвгүүдээс болгоомжтой байгаарай, нүүна. Тараад залгаарай. " гэчихээд инээмсэглэсээр ангиас гарлаа.

" Тэр ч чамайг их харамладаг бололтой. " гэх дуунаар нь цочисхийгээд хажуудаа суугаа хүү рүү харвал " Чамайг хэн гэдэг юм? " гэчихээд халааснаасаа лаазтай кола гаргаж ирээд ширээн дээр тавив.

Би ч гэсэн суудалдаа суун ширээн дээрээ сүүгэ тавиад " Нана. У Нана. " гэж хариулвал Сүбин колагаа задлаад гүзээлзгэнэтэй сүүтэй минь тулгах аж.

Түүн рүү хариулт эрсэн харцаар харвал " Танилцсаных гээд нэг тулгачихъя. " гээд коланаасаа том том балгална.

'Арай уудаг нөхөр юм биш биздээ О.о' гэж бодсон ч зүгээр л колачин байсныг нь нэг их удалгүй мэдсэн юм :>

" Кола яагаад ийм амттай байдаг юм бол оо? " гээд хоосорсон лааз руугаа ширтэх Сүбин ч аргагүй л архаг колачин.

Дажгүй колачин хүү шилжээд иржээ.

Without youWhere stories live. Discover now