Урьдынхаараа хамгийн эхэнд ангидаа ирлээ. Хусог ч мөн эрт ирдэг хэвээрээ байна шүү. Миний араас орж ирэх нь харагдана. Суудалдаа суугаад чихэвчээ зүүн ширээ налах Хусог яасан нүд гялбам юм бэ?
Эхний хичээлээс сүүлийн хичээл хүртэл Хусогийг ширтэх л миний ажил юм даа. Хичээл ч тарж, ажил ч дууслаа. Хусогийг ангиас гарсны дараа зүрхээ дарсаар явах гэтэл ангийн үүдэнд иштэй чихэр угтана.
" Өө? Өчигдрийн жаал байх чинь. " гэтэл өнөөх хүү өөдөөс инээмсэглээд " Найзууд болох уу? " гээд иштэй чихрээ гарт атгууллаа. Сонирхолтой хүү шүү.
" Өнөөдөр найзууд болсноо тэмдэглээд 24 цагийн дэлгүүр орж гоймондох уу? Би даая. " гээд инээмсэглэвэл би ч өлсөж байсан тулдаа зөвшөөрөн толгой дохиод хамт явлаа.
Инээд хүрээд байх юм. " Гоймонд даая " гэнэ шүү. Бодоод байхад өмнө нь Хусогоор л даалгуулж байсан юм байна. Түүнтэй минь төстэй юм аа, энэ жаал.
Тэр өнөөдөр математикийн Ким багш ангид нь орж ирмэгцээ л хөмсгөө атиралдуулсныг, хажуу ширээнийх нь хүүхэд хичээл эхлэхээс дуусах хүртэл ямар тухтай унтаж байсныг, ангийн дарга нь өнөөдөр ямар сайхан ааштай байсныг гээд тасралтгүй ярингаа дэргэд минь алхана. Хамт байвал уйдахааргүй хүүхэд байна шүү.
" Тэгээд? Та өнөөдөр ямархуу байв даа? " гэж гэнэтийн асуулт тавихад нь цочсондоо эгээтэй л идэж байсан гоймондоо хахчихсангүй.
Буруу хоолойгоор орсон халуу ногоо нь аймшигтайгаар хорсгоно. Урдаа байсан аягатай уснаас хэд хэд балгалчихаад " Яахав энгийн л. Хичээлээ хийж байгаад л тарчихсан. " гэж хариулвал Сонү нэг л үл итгэсэн байдалтай өөдөөс харна.
" Юу?! Тийм энгийн үү? Та хамт ярьж суух найзгүй хэрэг үү? Худлаа байлгүй дээ. " гээд инээмсэглэхэд нь 'яагаад нэг ч найзгүй юм бол оо' гэх асуултанд гацаж орхилоо.
Ярианы сэдэв өөрчлөхийн тулд хоолойгоо засаж аваад түүний идэж буй гоймон руу харцаа шилжүүлэн " Энэ хамгийн халуу ногоо ихтэй нь биздээ? Гайгүй юу? " гэж асуувал Сонү гоймонгоо савхдаж аваад " Би халуун ногоо сайн иддэг болохоор тийм ч сүртэй зүйл биш ээ. " гээд үүргэлжлүүлэн идэх аж.
Би бараг халуун ногоогүйг нь идэж байгаа хэрнээ л нус нулимстайгаа холилдож байхад, тэр ч сайн юм аа. Хүлээн зөвшөөрч байна.
Гоймонгоо идэж дуусгачихаад Сонүгийн хөгжилтэй яриаг сонсож явсаар байтал нэг л мэдэхэд гэрийн үүдэнд ирчихсэн байх нь тэр.
" Өнөөдөр ч гэсэн хүргэж өгсөнд баярлалаа. Маргааш сургууль дээр уулзъя. Болгоомжтой яваарай. " гээд гараа даллаад гэртээ орлоо.
Өнөдөөдрийг хөгжилтэй болгож өгсөнд баярлалаа.
YOU ARE READING
Without you
RomanceЧиний байхгүй орон зай. Чамайг харахгүйгээр өнгөрүүлэх цаг хугацаа..