•1•

691 39 18
                                    

|Author's pov|

Эмнэлэгийн орон дээр өдөржин шөнөжин хэзээ үхэх бол хэмээн уйтгарлан бодон хэвтэнэ.

1 сарын өмнө бөөрний архаг дутагдал гэж оношлогдон ирсэн хүү.

Эндхийн эмч нар нь бүгд сайн, алдартай эмнэлэг ч гэлээ хүүг эдгэрэхгүй байх гэсэн таамаг гаргаад байгаа.

Эдгэрэхгүй бол өвчнөө дийлэхгүй нас барна.

Дөнгөж 18хан настай ахлах сургуулиа төгсөн дараа жил их сургуульд орно, тэр болтол найзуудтайгаа зугаацаж байх насны хүүхэд энд ингээд хэвтэж байх нь хэтэрхий өрөвдөлтэй.

Энэ өрөвдөлтэй хүүг Чүэ Бомгю гэх бөгөөд эдгэрэхгүй гэсэн оношоо сонсоод сэтгэл нь дагаж хямарсаар биеийн байдал нь улам л муудаж байгаа юм.

Хэдий түүний эцэг эх мөнгөтэй, язгууртан айл байлаа ч эрүүл мэндийн худалдан авч чадахгүй нь.

Эмнэлэгийн төлбөрийг нь төлж, авч чадах бүх л арга хэмжээг авч байгаа ч дээрдэхгүй.

Одоо бол донор олдохгүй л бол эдгэхээргүй болсон өвчин.

|Beomgyu's pov|

1 сар... бүхэл бүтэн нэг сар боллоо. Хүний бие эмнэлэгт ирээд дээрддэг боловч миний бие улам л муудаж байна.

Бүтэн 1 сарын турш өдөржин цагаан тааз ширтэн өнгөрүүлсэн. Уйтгартай юм. Бүх зүйл нь цагаан. Дөнгөж л өглөө сэрээд над шиг ингээд шаналаад хэвтэж байгаа хүүхэд байдаг болов уу?

Миний үеийн хүүхдүүд одоо юу хийж байгаа бол? Магадгүй найзуудтайгаа хөгжилдөж, үерхэж, хаягдаж, хичээл хийж, эсвэл бүр сургалтынхаа төлбөрийг олохын тулд өдөржин ажиллаж байгаа байх.

Гэтэл би эцэг эхээс минь өөр санаа тавих хэн , байхгүй, хийх зүйл ч байхгүй.

Гэхдээ би ямар ч байсан гармаар байна. Энэ цагаан өрөөнөөс. Эдгэрмээр байна. Энэ зовлонт өвчинөөс. Ямар ч байсан зовож ч байсан, жаргаж ч байсан энэ өвчнөөс салмаар байна.

Гэхдээ энэ бүхэн 3 хоногийн өмнөх миний бодол.

Харин одоо би үхмээр байна.

Sunne

Хүлээж тэсэхгүй болохоор өөрөө бичлээ😚❤

<Desire To Live>-✓Where stories live. Discover now