•12•

121 27 12
                                    

|Soobin's pov|

Барьчихлаа. Амжлаа. Мэдээд байсан юм. Яг ингэх гээд байсан юм. Юу ч хийж мэдэхээр хүүхэд.

Ажлаа дуусгачихаад бомгюгын өрөө рүү орвол байхгүй байсан юм. Би ч хаашаа очихоо мэдэж байсан учираас шууд л дээвэрлүү гүйсэн. Ирэхэд яг л хашлага руу авирч байлаа.

Хоёр дахь удаагаа түүнийг энд зогсож байхыг харж байна.

Гарнаас нь татаж аваад тэвэрлээ. Бас л уйлчихаж.

-"бомгю,юу хийгээд байгаа юм. Би чамайг дахиж битгий энд ир гээ биз дээ"

_

-"алив, бяцханаа минь яамаар байна? Юу хийлгэмээр байна? Юу хийж өгвөл надтай юм ярих юм бэ?" Өрөөндөө орж ирсэн ч юу ярихгүй уйлаад л байгаа хүүхэд.

-"ядаж ганц үг дуугаралдаа, эсвэл толгой дохь" гэсэн л доошоо харан хуруугаа оролдон уйлсаар л.

-"гадагшаа гарах уу?" Гэсэнд шууд л толгойгоо өндийлгөлөө.

-"тэгэхээр хаачихав? Хаашаа явмаар байна. Хаашаа ч байсан явъя"

-"болзох уу?, парк явах юм уу?, манайд очих уу?"

-"танайд очьё" ашгүй нэг юм дуугарлаа.

_

Манайх руу явах гээд миний хажууд багахан инээчихсэн нүдэндээ бас нулимстай хуруугаа оролдон сууна.

Би ч түүн рүү үе үе харчихаад жолоогоо барина.

_

Гэрт орж ирэнгүүтээ л шууд буйдан дээр хүрч очоод наалдчихлаа.

_

Оройн хоол идсэний дараа бомгюгын хүсэлтээр кино үзчихээд одоо унтахаар хэвтэж байна.

-"ахаа, та надад амьдарч чадна гэж амла"

-"ах нь амлаж байнаа, тийм болохоор битгий янз бүрийн зүйлс бодоод бай за юу?"

-"ойлголоо" гэчихээд цээжинд минь наалдаад уйлаад эхлэв.

Үнэндээ би ч бас түүнээс болоод амьдрахыг л хүсдэг болсон. Гэхдээ түүний амьдрал илүү чухал. Тиймээс л үзээд алдах хэрэгтэй.

Гэхдээ би үнэхээр амиа бодсон хүн юм. Хэрвээ би үхчихвэл бомгю минь л хэцүү байна шүү дээ.

_

Одоогийн байдлаар бол бид хоёр хагалгаандаа орох гээд байцгааж байна. Бомгю уйлсаар л.

_

Хагалгааны өмнөх бэлтгэл бэлтгэгдэж дууслаа. Яг мэдээ алдагдуулах тариа хийлгэхээс өмнө бомгю гарнаас минь барин уйлна.

Миний ч нулимс дусжээ.

Хэтэрхий хурдан болчихсон ч нандин хайр минь.

Нэг нэгнийхээ амьдрах хүсэл нь болсон ч одоо бол яалтчгүй нэг нь орхих болох нь. Аз таарвал л хоёул цааш хамтдаа амьдрана.

_

Орон дээрээ хэвтчихээд төд удалгүй л хагалгааныхаа өрөө рүү явлаа.

Sunne

Эмнэлэгийн үйл явдалыг сайн мэдэхгүй юм даа.😌

Ингэхэд энэ 2т аз таарах болов уу? Миний сэтгэл санааны байдлаас л болох байх даа😹

<Desire To Live>-✓Where stories live. Discover now