|Soobin's pov|
Шинэ ажилд орсон эхний өдрөө ажлын байр, хийх зүйлсээ судалж, өрөөгөө цэгцэлсээр орой боллоо.
Эцэст нь нэг юм дууссан болохоор дээвэр дээр гарч агаар амьсгалахаар явлаа.
Яг дээвэр дээр гарч иртэл нэг хүү хашлага даваад зогсчихсон үсрэхэд бэлэн байсан юм.
Би шууд л гүйж очоод гарнаас нь татахад хоёул уналаа.
Үргэлж хэн нэгэнд туслахгүй л бол тайван байж чаддаггүй хүний хувьд энэ бол үнэхээр зүгээр орхиж болохооргүй зүйл байсан юм.
Өнөөх хүү чинь босч ирээд л яах гээд байгаа юм энэ тэр гээд л ориллоо.
Үнэхээр л солиорчихсон бололтой. Намайг үхүүлсэнгүй гээд уурлаад.Гэхдээ хэн нэгэнтэй ярилцахад бүх зүйл хөнгөрдөг учираас би түүнийг надтай ярилц гэсэн юм.
Би түүний хэдээрлээд тоохгүй биз гэж бодтол өрөө рүүгээ явж байгаа бололтой цааш алхаж байв.
Түүнийг даган явж өрөөнд нь орж ирээд ямар өвчтэйг нь асуувал бөөрний архаг дутагдал гэлээ.
Уг нь хөөрхөн хүү. Ийм хөөрхөн хүүд яахаараа ийм муухай өвчин олдчихдог байна?
Би дотрын эмч учираас түүнийг эмчилж чадна. Гэхдээ эмч нар түүнийг 1 сарын л настай гэсэн гэнэ.
Би бага зэрэг бодсоны эцэст ингэж шийдлээ.
Би түүнийг эмчлэх болно. Эмч нар буруу оношилсон ч байж магадгүй. Эсвэл эмчлэх арга байж ч болно. Бүр болохгүй бол би түүнд донор болно.
Яагаад ингэж шийдсэн бэ гэвэл би өмнөх ажил дээрээ сандралаасаа болоод нэг хүнийг алах шахсан.
Түүнээс болж би ажлаасаа халагдан, аавынхаа ч итгэлийг алдсан юм. Итгэлийг нь алдсанаас болон гэрээс хөөчихсөн.
Харин одоо би байр түрээслэн амьдарч байна. Энэ нь надад илүү амар ч юм шиг байгаа. Гэртээ заавал нэг аавын итгэлийг эргүүлэн олохоор зүйл хийсний дараа л очно.
Энэ хүүг эмчилнэ. Чадахгүй бол өөрөө донор болоод амьдралаас алга болно.
Би ч гэж дээ. Саяны хүүд баахан амьдрах тухай ярьчихаад өөрөө болохоор амьдралаас алга болно гээд байж байдаг.
<Tommorow>
Өглөө ажил дээрээ ирчихээд өчигдөр оройны хүүгийн эмчээс нь түүнийг эмчлэхийг гуйвал "Бараг л амьдарч чадахааргүй болсон хүүхэд" гэлээ. Эмчийг нь яаж ийж ятгасаар өнөөх хүүг өөрийнхөө нэр дээр авлаа.
Хүүд анхныхаа тариаг хийхээр өрөөнд нь очвол саяхан сэрсэн бололтой үс нь сэгсийчихсэн ороо налаад сууж байсан юм.
Эгдүүтэй юм.
Ярих болгондоо л чи гээд байх юм. Намайг хэдтэй гэж бодоод байгаа юм бол?
Надаас нэр насыг минь асуусны дараа нь өөрийнх нь насыг асуулаа. Өвчний баримттай нь танилцахдаа нэрийг нь л харсанаас биш насыг нь хараагүй юм байна.
18 настай гэнэ. 7 насны зөрүү бол чи гээд байхаар зүйл биш шүү дээ. Их хол зөрөө.
Түүнд өөрийгөө ах гэж дуудаж байхыг сануулан тариагаа хийлээ.
Үнэхээр юу ч мэдэрээгүй юм байхдаа. Тийм шазруун юм уу?. Нүдээ анивчсан ч үгүй хийлгэчихлээ.
Гэтэл тариа хийгээд дууссаны дараа хүртэл намайг ширтээд байсанд нь эвгүй санагдан "болчихлоо" гэвэл толгойгоо сэгсэрлээ.
Удаан ширтсэн болохоор нь тоглоом хийн царайлаг гэдгээ мэднээ гээд гарлаа.
Sunne
Заа манай Сүбин ингэж бодож байсан байх нь❤😙