|Beomgyu's pov|
Би Сүбин ахад жинхнээсээ сайн болчихож.
Яг өчигдрийн явдлаас болоод илүү сайн болчихож.
Түүнд ойртоход л зүрх хурдан цохилоод байдаг болсон. Үүнийг зүрхний өвчин гэж бодож байсан ч догдлол байсан байна лээ.
Гэхдээ Сүбин ах жинхнээсээ сайн болчихсон гэвэл хүлээж авахгүй л байхдаа. Сайхан сэтгэлтэй хүн болохоороо л надтай тоглоомон үерхэл хийгээд л.
Сүбин ах гасны зөрөөг их чухалчилж үздэг юм шиг байсан. Юм л бол 7 нас гээд л.
Азгүй юмаа нээрээ, арай л эрт төрчихгүй.
Гэсэн ч би түүнд хэлнэ. Угаасаа үхэх гэж байгаа юм чинь хаягдаж үзмээр л байна шд.
Өнөөдөр түүнд хэлнэ! Яадаг ч байсан хамаагүй!.
_
Шоогоо эргүүлээд сууж байтал өрөөний хаалга онгойлоо. Сүбин ах байх. Угаасаа дандаа энэ цагаар орж ирдэг юм чинь.
-"бомгю яа, гарах уу?"
-"тэгье" шууд л босоод куртикээ аваад түүн дээр очлоо. Одоо энэ бол зуршил болчихсон.
Миний куртикийг өмсгөж өгчихөөд гараас минь хөтлөн лифтэнд суулаа.
Догдлоод байна. Жинхэн найз залуу минь байсан бол сайхансан.
Дээвэр гарч ирсний дараа мөн л хашлагыг түшиж зогсоод агаар амьсгална.
-"ахаа"
-"мм"
-"та жинхэнэ үерхэл дээр 7 насны зөрөөг юу гэж боддог вэ?"
-"хол л юм шиг санагддаг даа"
-"гэхдээ байна шдээ..."
-"юу гэж"
-"би танд үнэнгээсээ сайн юм шиг байна"
-"юу?"
-"таныг угаасаа хүлээн зөвшөөрөхгүйг мэдэж байгаач зүгээр хэлсэн юм шүү. Угаасаа үхэхээсээ өмнө хаягдаж үзмээр-" хэлж дуусгаагүй байтал намайг хоёр мөрнөөс минь бариад өөрлүүгээ харуулчихлаа.
-"хөөе жаалаа, хэн чамд намайг хүлээж авахгүй гэж хэлсэн юм"
-"та чинь угаасаа насны зөрөөг их тооцдог биздээ"
-"гэхдээ би чамд үгүй гэж хариу хэлээгүй байна шүү дээ"
-"тэгээд"
-"жинхнээсээ үерхэе гэх гэж байсан юмуу?"
-"ер нь тийм л дээ"
-"ахх, уг нь би чамайг гуйх гэж байсан юм шд"
-"юу?"
-"үерхэе, ах нь ч гэсэн чамд сайн. Туршилт биш чин сэтгэлээсээ нэгнийгээ хайрлая"
-"үнэн гэж үү"
-"худлаа юм шиг байна уу?"
-"ахаа"
|Soobin's pov|
Тэр минь одоо ямар өхөөрдөм харагдаж байна гээч. Ичсэндээ болоод нүүр нь улайгаад түүнийгээ нуух гээд энгэрт минь наалдчихсан.
Түүнийг хоёр хацраас нь бариад өөрлүүгээ харууллаа. Яг одоо би үнэхээр түүнийг үнсмээр байна. Уруул нь цорвойчихоод.
-"ах нь үнслээ шүү, нүдээ ань" ингэж хэлчихээд шууд л нүүрлүү нь ойртвол нүдээ тас аньчихав.
Удалгүй бидний уруул нийлсэн нь бидний анхны үнсэлт байлаа.
Үнэхээр чихэрлэг булбарай уруул.
Бодоод байсан бид анх энэ дээвэр дээр учирсан шиг анхны үнсэлт маань энэ дээвэр дээр.
_
Одоо хүртэл улайн байх түүнийгээ өрөө рүү нь оруулж өгчихөөд буцан ажилдаа орлоо.
Sunne
Одоо 3хан парт үлдсэндээ.😌
Ер нь маргааш гэхэд дуусах байх. Өнөөдөр дахиж нэг парт ороод л.❤