•2•

180 35 17
                                    

3 хоногийн өмнө би өөрийгөө дахиад ганцхан сарын настай гэдгээ мэдсэн юм. Эмч нарын яриаг нууцаар сонссон.

Хэнд ч дараа болмооргүй үхмээр байна. Дахин 1 сар эцэг эхийгээ зовоомооргүй үхэхийг хүсч байна. Харин тохиромжтой үеийг л хүлээнэ.

Өнөөдрийн миний хийх зүйл бол үхэх. Үхэх төлөвлөгөө.

Бүрхэг тэнгэр, бага зэрэг салхитай. Өнөө орой сүүлчийнхээ цэвэр агаарыг амьсгалаад үхэх болно. Одоо харин аав ээж хоёртоо гэрээслэл бичнэ.

Гэрээслэл бичихэд бал, цаас хэрэгтэй тул сувилагчаас гуйхаар орны хажууд байдаг товчлуурыг дарлаа. Удалгүй сувилагч орж ирэн юу хэрэгтэйг асуухад нь бал, цаас хэрэгтэйгээ хэлвэл авчирч өгөв.

Орноосоо босон буланд байдаг ширээнд очиж суун цаасыг дэлгэлээ. Тухтай байрлал олж суучихаад үзгээ авав.

Гэрээслэл гэж гарчиг тавьчихаад

"Сайн уу ээжээ, ааваа? Энэ захиаг уншиж байгаа өдрийн мэнд хүргэе. Та хоёр минь сайн байгаа юу? Сайн байх хэрэгтэй шүү.

Та хоёрынхоо ачыг хариулалгүй яваад өгсөнд уучлаарай. Тийм болохоор та хоёрыгоо илүү зовоохгүйг шийдэн хугацаанаасаа арай эрт явахаар боллоо. Муу ачлалгүй хүүгээ мартаад сайхан амьдраарай. Дараа төрөлдөө илүү сайн хүн болж төрнө өө.

Мөн өдий хүртэл минь өсгөж хүмүүжүүлж байсанд баярлалаа. Хайртай шүү. Битгий уйлаарай.

Хүү: Чүэ Бомгюгаас"


Яг бичээд дуусахад нүднээс минь нулимс дусан цаасан дээр буулаа.

Цаасаа эвхэж жижигхэн болгоод унтлагын хувцасныхаа энгэрийн халаасанд хийв.

Төд удалгүй сувилагч өглөөний цай авчирч өглөө. Өнөөдөр амьд байх сүүлийн өдөр учираас сайн идээд, эрүүл хүн шиг байх болно. Ийн бодоод хоолоо идэж эхлэв.

{Time skip}

Яг л сайхан үе. Харанхуй болчихсон боловч тэргэл сартай. Ойр хавийн гэрэлнүүд бага багаар нэмэгдэнэ.

Эмч сувилагч нарт мэдэгдэхгүйн тулд нууцаар өрөөнөөс гарлаа. Бас мэдээж гэрээслэлээ орон дээр тавьж үлдээсэн.

Нуугдаж явсаар дээвэр дээр ирлээ. Байнга зүүлттэй байдаг дуслаа салгасан учир тээр болох зүйлгүй хурдан явсан юм.

Дээврийн ирмэг дээр ирэн гүнзгий амьсгаа авлаа. Сайхан байна. Хэзээ ингэж сүүлд цэвэр агаар амьсгалсан билээ. Сүүлийн 1 сар спирт, тариа, эмний үнэртэй холилдож байсан. Анх удаа ийм сайханыг нь мэдэрч байна. Гэхдээ энэ бол сүүлчийнх.

Нэг хөлөө хашилтан дээр тавин түүн дээрээ тулан нөгөө хөлөө тавин гарч зогслоо.

Дахин гүнзгий амьсгаа аван "Баяртай амьдрал минь" гэж өөртөө сонсогдохуйц шивнэн урагшаа дөхлөө.

Яг энэ үед хэн нэгэн миний зүүн гарнаас татахад арагшаа уналаа.

Унахдаа тохойгоороо эвгүй уначихсан учир тохойгоо барин босч ирлээ. "Үхэхэд минь саад болоод байгаа хэн юм?" Гэж уурсан орилоход "Юундаа тэгж их үхэхийг хүсээв?" Гэж өнөөх хүн хэлэв.

Харанхуйд бас дээрээс нь масктай байсан болохоор царай нь сайн харагдахгүй байлаа.

"Миний үхэх чамд хамаатай юм уу?" Гэхэд "хүн амьдрахыг хүсдэг болохоос биш үхэхийг хүсдэггүй юм" гэв.

"Тэгвэл би үхэхийг хүсч байна болов уу?" Гэвэл нөгөөх хүн чинь гарнаас минь чирэн явсаар дээврээс буун дотор орж ирлээ.

Сая л нэг юм зогсоход нь гараа татаж аваад "юу хийгээд байгаа юм? Миний амьдрах үгүйг шийддэг хэн юм?" Гэхэд "эмч, юу хийгээд байгаа юм гэвэл чамайг аварч байна. Эмч хүний амийг авардаг биздээ?" "Би үхмээр байна" "яагаад? Яагаад үхэх гээд байгаа юм? Надад ярь, өрөө чинь аль юм?"

Sunne

Арай ч үхцэнгүү 😂

<Desire To Live>-✓Where stories live. Discover now