•6•

120 27 7
                                    

|Soobin's pov|

Бусад өвчтөнүүддээ хийх ёстой тариа, залгах ёстой дусал гээд хийсээр байгаад нэг юм цайны цаг боллоо.

Өглөө сайн юм идчихсэн учираас өлсөхгүй байгаа болохоор бомгю дээр очихоор явлаа.

Бас л ороо налчихсан сууж байна.

Гэхдээ угаасаа өөр юу хийх билээ дээ.

Уйдсан янзтай сууж байснаа над руу харлаа.

Хамт агаар амьсгалах уу? Гэхэд болох юм уу? Гэлээ.

Болно гэвэл шууд л босоод ирлээ. Гутлаа өмсөх гэж байгаа бололтой гутландаа хүрч ядна.

Зүгээр л өмсгөөд өгөх ёстой юм шиг санагдаад гутлыг нь өмсгөж өгөөд куртикыг нь ч бас өмсгөлөө.

Түүний хацар нь улайчихаж.

Өөрөө ч мэдээгүй байгаа байх.

Хацар нь улайчихсан чинь улам л эгдүүтэй харагдаад байх юм золиг чинь.

Дээвэр дээр гарч ирээд даарах байх гэж бодоод малгайг нь л бас өмсгөлөө.

-"чи яагаад..." гэх гэхээр нь таслаад ах гэж дуудахыг санууллаа. Юм л бол өөрийгөө надтай чацуу болгочих гээд байх юм аа.

"Яагаад эмчлэх гээд байгаа юм" гэнэ. "Боломж байж магадгүй мөн нэг хүний итгэлийг олох хэрэгтэй байна" гэвэл "хэний" гээд л шалгаах шинжтэй.

Хүүхдийн занаараа хэвээрээ гэвэл өөдөөс хэрүүл өдөж эхэллээ. Бас тэгж байгаад үнэхээр хэрүүлч...

Хэсэг дуугүй байснаа "таны хоолой гоё юм аа" гэлээ. "Гэнэт яагаад миний хоолойг яриад эхлэв?" Гэвэл миний хоолой урьд шөнө чихэнд нь сонсогдоод унтаж чадаагүй гэнэ.

Аргагүй л хүүхэд юм даа.

Бараг цайны цаг дуусах дөхөж байсан тул орцгооё гэлээ.

Доошоо буухдаа куртикных нь гаднаас гарнаас нь атгалаа.

Зүгээр л тэгмээр санагдсан юм.

Доошоо бууж өрөө рүү нь оруулж өгчихөөд буцаад ажилдаа орлоо.

{Time skip}

Эмхэлж, цэгцэлж, ангилах зүйл их байгаа болохоор өнөөдөр ажил дээрээ хоног бололтой.

Одоо 22 цаг.

Гэвч хийх зүйлээ дуусаагүй л байна.

Бомгю одоо унтчихсан байхдаа.

Түр завсарлага авангаа ус уухаар явлаа. Яг бомгюгын өрөөний хажуугаар зөрөх гэтэл өрөө нь гэрэлтэй байв.

Усаа авчихаад өрөөг нь тогшоод орвол юм хайж байгаа бололтой бараг л орон доогуураа орчихжээ.

-"кхмм" хоолойгоо зассаны дараа хурдхан шигл бөндгөс гээд гараад ирлээ.

Дандаа л эгдүүтэй харагдаад байх юм аа.

-"та энд юу хийж яваа юм?"

-"ус авах гэж яваад гэрэлтэй байхаар нь"

-"аан тэгвэл суулдаа" гэснээ өөрөө орон лээрээ суулаа.

Би сандал аваад ойртож суугаад

-"сая юу хайж байсан юм?"

-"юу ч биш ээ, та гэрлүүгээ харихгүй юмуу?"

-"өнөөдөр хийх зүйл их байгаа болохоор энд хонохгүй бол болохгүйнээ"

-"гоё юм аа, та бүр хийх юмандаа дарагдаад байхад би уйдаж үхэх нь"

-"өдөр байсан бол чамаар туслуулж болох л байлаа, шөнө болчихсон болохоор чи унтах хэрэгтэй"

-"ээ, ахаа би туслая. Угаасаа нойр хүрэхгүй байна"

-"унтах хэрэгтэй"

-"ээ ахаа гуйж байна тэхүү" гээд алгаа хавсаргаад, нүдээ бүлтийлгээд, уруулаа унжуулаад эхэллээ.

-"ийм эгдүүтэй царайнд татгалзаж чадахгүйнэ дээ"

-"тиймээ, ахаа одоо тэгээд юу хийх юм?"

-"мэдээж миний өрөөрүү явах хэрэгтэй"

-"тэгье ээ"

-"за тэгвэл босоод ир зузаан цамц өмсчих, кордиорт гарвал даарчихна"

Түүний гараас цамцийг нь аваад өмсгүүлж өгөөд шингэнийг нь түрээд миний өрөөрүү явлаа.

{Time skip}

Үүр цайж байна. Бомгю саяхан ширээ дэрлээд унтаад өгсөн.

Сэрээж өрөөнд нь оруулмаар байвч үнэхээр эгдүүтэй харагдаад байх юмаа.

Өөрийнхөө гадуурх хүрмээ нөмрүүлж өгчихөөд өөрөө хажууд нь өөдөөс нь хараад хэвтлээ.

Sunne

<Desire To Live>-✓Where stories live. Discover now