Хичнээн буцаад дээвэр лүү гүймээр санагдсан ч түүний хоолой...
Яагаад ч юм түүний хоолой гоё санагдаад нэг л мэдэхэд түүнийг өрөөндөө авчирчихсан байсан.
Өөрийгөө яагаад тэгсэнийг ойлгохгүй юм. Би магадгүй амьдралдаа анх удаа тийм сайхан хоолой сонссон байх.
"Одоо ярилдаа, яагаад тэнд зогсож байснаа" орж ирсэнээс хойш чимээгүй байсан өрөөнд түүний хоолой эхэлж дуугарсан юм.
-"Би угаасаа 1 сарын дараа үхнэ. Тийм болохоор энэ хугацаандаа гэр бүлээ зовоомооргүй байна"
-"юу чинь өвчтэй юм?"
-"бөөрний архаг дутагдал" гэхэд хэсэг чимээгүй байснаа
-"тэгвэл би чамайг эмчилнэ" гэлээ.
-"юу?"
-"би чамайг яаж ийгээд эмчилэх болохоор дахин үхэх талаар бодоод үзээрэй" гэчихээд миний мөрөн дээр минь зөөлөн цохичихоод хаалгаар гаран одлоо.
Би түүний хоолойд уусчих шиг л боллоо. Нэг л чамин хоолой. Нарийхан ч гэмээр бүдүүн ч гэмээр үзэсгэлэнтэй хоолой.
Гэхдээ тэр намайг яаж эмчилнэ гэж бодож байгаа юм бол? Угаасаа эмч нар үхнэ гэж яриад байхад.
Гэвч түүний хэлсэн бүтэхгүй зүйлд итгэн аль хэдийн унтахаар орондоо орчихсон байсан юм. Хэдий бүтэхээргүй зүйл гэдгийг нь мэдсээр байж.
Унтмаар байх юм. Яг унтах гэхээр түүний хоолой чихэнд сонсогдоод унтаж чадахгүй нь.
Time skip~
Цонх яг наран талдаа байдаг болохоор нүүрэн дээр нар тусан сэрлээ. Өдөр бүр л ингэж сэрнэ.
Хэрвээ би урьд шөнө үнэхээр үхчихсэн бол одоо ямар байгаа бол?
Сэрчихээд дээшээ өндийн ороо налан сууж байтал өрөөний хаалга онгойлоо.
Хаалга руу хараагаа чиглүүлвэл өчигдөр оройны хүнтэй адилхан хүн юм бас л масктай.-"сайхан амарсан уу?" Мөн байна. Өчигдөрийн гайхалтай хоолой мөн байна.
-"с-сайхан"
-"өнөөдрөөс би чамайг эмчилнэ ойлгосон уу?"
-"з-за" түүний нүд нь ч бас хөөрхөн юм. Өчигдөр анзаараагүй бололтой. Түүнийг мэдмээр санагдан "чамайг хэн гэдэг юм?" Гэвэл
-"чи гээд байхаар настай биш л байх, Чүэ сүбин гэдэг"
-"тэгвэл хэдэн настай юм?"
-"25" тариураа соруулангаа ийн товч хариуллаа. Хөөх үнэхээр залуу харагдах юм гээч. Өөртэйгөө чацуу гэж санан эмнэлэгт зүгээр дадлага л хийж байгаа юм байх гэж бодсонг минь хүртэл яана.
-"аан"
-"чи хэдтэй юм?"
-"18тай"
-"тэгвэл ах гэж дуудаж байгаарай"
-"за"
Тариагаа соруулчихаад "за хийлээ шүү" гэлээ.
Ядаргаатай юм. Дахиад л тариа. Ядаж байхад их өвтгөхийг нь яана.
Өмнө нь нүдээ аньдаг байсан ч энэ удаад түүнийг ойроос харах гэж түүний нүүр лүү харлаа.
Нүүрэнд нь нүднээс нь өөр харах зүйлгүй учираас нүд рүү нь л харлаа.
Гэтэл би дахиад л уусчихлаа. Гэхдээ нүдэнд нь. Нүд бас л хоолой шигээ үзэсгэлэнтэй юм.
-"болчихлоо" гэхэд нь толгойгоо сэгсрэн харвал үнэхээр аль хэдийн тариагаа хийгээд дуусчихжээ.
Гайхалтай. Өвдсөнгүй. Яагаад өвсөнгүйв? Бүр юу ч мэдрэгдсэнгүй.
-"ю-юу?"
-"тариагаа хийгээд болчихлоо, хийж дуусаад бүр 5 минут болж байна. Намайг ширтээд л байсан."
-"5 минут?"
-"тиймээ, бас би царайлаг гэдэгээ мэдэх учираас битгий дахин дахин сануулах гэж байгаа юм шиг ширтээд байгаарай" гэж хэлчихээд гарлаа.