|Soobin's pov|
Санаа зовоод эхэллээ. Бомгюгын өвчин үнэхээр эдгэхгүй бололтой. Буруу онош ч биш байж. Донор ч бараг олдохгүй нь.
Тэгэхээр миний амлалтаар бол би түүнд бөөрөө өгнө гэсэн үг. Түүнийг улам хүндрэхээс нь өмнө нь хагалгаа хийх хэрэгтэй. Оройтвол нэмэргүй болно.
Миний сүүлийн 2,3 хоногийн турш бодсон зүйл бол энэ. Тиймээ, тэгэхээр одоо би түүнд бөөрөө өгнө.
Аз тохиовол би амьдарч чадна. Тохиохгүй бол гю минь л эдгэрээд би тэнгэр лүү.
Харин би түүнд хэлэх үү? Эс хэлэх үү?
Гэхдээ хэлэхгүй л бол болохгүй юм шиг санагдаад байна. Тиймээс одоо түүнд хэлэхээр өрөө рүү нь алхаж байна.
Өрөө рүү нь орвол өмнөх шигээ л шоогоо эргүүлэн сууна.
-"бомгю яа, гарах уу?"
-"за" тэр минь шууд л босч куртикээ аваад хүрээд ирнэ. Сурсанаараа куртикыг нь өмсгөчихөөд хөтлөн дээвэр лүү.
Аль хэдийнэ дээвэр дээр ирчихжээ. Түүнд яаж хэлэхээ мэдэхгүй хэсэгтээ л чимээгүй зогслоо.
-"ахаа, та юм хэлэх гээд байгаа юм уу?"
-"кхм, тиймээ"
-"юу болоод ингээд түгдрээд байгаа юм? Салъя гэх гээд байгаа юм уу?"
-"үгүй ээ, тийм зүйл биш, тийм зүйл болохгүй. Харин..."
-"тэгээд..."
-"чи удахгүй хагалгаанд орно"
-"донор олдсон гэж үү?"
-"би донор болно"
-"ю-юу?"
-"тиймээ, одоо хугацаа байгаа дээр нь хагалгаанд орохгүй бол оройтно. Тийм болохоор би чамд бөөрөө өгөх болно. Энэ бол миний анхнаасаа төлөвлөсөн байсан шийдвэр"
-"гэхдээ ахаа... та зүгээр л эмчилнэ гэсэн шдэ"
-"чамд тэгж хэлсэн ч би дотроо төлөвлөчихсөн байсан юм ойлгосон уу?"
-"ахаа, тэгээд та яах юм?"
-"зарим үед амьдарч болох ч зарим үед амиа алдана"
-"тэгвэл би яах юм? Та үхчихвэл би яах юм?" Гээд шууд л уйлаад эхэллээ. Ингэхийг нь мэдсэн бол хэлдэггүй байж уу?. Гэхдээ л хэлсэн нь зөв байх.
-"гэхдээ яг ч үхчихнэ гээгүй шүү дээ, баталгаагүй"
-"таны амьд үлдэнэ ч гэсэн баталгаагүй биз дээ"
-"2 хоногийн дараа чи хагалгаандаа орох болно за юу"
-"үгүй ээ тэрний оронд одоо үхчихье" гээд хашлаган дээр авирах гээд эхэллээ. Яаж байна аа,энэ хүүхэд чинь? Надад тийм их сайн юм гэж үү?
-"болохгүй ээ бомгю, би амьд үлдэх болно за юу?, тийм болохоор зүгээр байж бай!" Түүнийг хашлагнаас нь буулгаад энгэртээ тэврэхэд тэр одоо ч уйлсаар байх юм.
_
Түүнийг арай гэж ятган, тайвшруулаад өрөө рүү нь орууллаа. Одоо 2 хоногийн дотор түүний дэргэд байнга байхгүй бол яаж ч мэдэх хүүхэд.
_
|Beomgyu' pov|
Өөдгүй юм. Муухай юм. Арай гэж амьдрах хүсэл төрүүлчихээд тэгснээ өөрөө үхнэ гэнэ шүү.
Одоо би Сүбин ахыг байхгүй бол амьдрах юм уу?. Түүнд тэгтлээ их сайн болчихоод байхад.
Тэрний надад сайн гэдэг ч худлаа л юм байна л даа. Зүгээр л над шиг амьтаныг өрөвдсөндөө тэгсэн хэрэг. Гэтэл миний хувьд амьдрах шалтгаан минь болчихсон.
Одоо үнэхээр үхэх болно. Сүбин ахыг байхгүй үед. Энэ удаад заавал чадах болно.
Sunne
Одоо яах бол? 😬