•5•

132 32 8
                                    

|Beomgyu's pov|

Түүнийг гарсны дараа бодлоо.

Маскгүй царайг нь харах юмсан. Масктайгаа нүд нь тэгж их хөөрхөн харагдаад байгаа юм чинь маскгүй ямар бол?.

Гэхдээ би яагаад түүнийг сонирхоод байна аа?

Зүгээр л намайг эмчилнэ гэж надад худлаа ярьж байгаа юм. Би угаасаа эмчлэгдэхгүйг нь мэдэж байна.

Гэсэн ч итгээд л үзье. Хэдэн өдөр үхэх бодлоо хаясан юм шиг байж байгаад нэг л өдөр нууцаар явчихъя. Тэгэхэд л болно.

{Time skip}

Өглөө сэрэхэд 9 цаг болж байсан бол одоо 14 цаг. Бүтэн 5 цаг юу ч хийлгүй хэвтэждээ. Яагаад ийм уйтгартай юм бэ?

Саяхан өдрийн хоолоо идчихсэн.

Одоо юу хийх үү?

Уйтгартай юм аа.

5 хан цагын дотор ингэж уйдаж байгаа юм чинь 5 хоног хүлээж байгаад үхнэ гэвэл тэрнээсээ өмнө уйдаад үхчих юм байна лда.

Яг уйдаад сууж байтал өрөөний хаалга онгойлоо. Хаалга руу харахаас өмнө өнөөх эмчийг байгаасай гэж бодон толгойгоо удаанаар эргүүлээд хартал мөн байлаа.

Дотроо чимээгүйхэн баярлаад амжив.

Гэхдээ яагаад баярласнаа, мөн байгаасай гэж бодсноо мэдэхгүй л юм.

-"хоёулаа гарах уу?"

-"юу?"

-"гарч агаар амьсгалах уу?"

-"болох юм уу?"

-"болно оо, би одоохондоо завтай байна"

-"тэгье ээ"

Би орноосоо босон гутлаа өмсөх гэтэл тэр миний урд хүрч ирснээ хагас суугаад гутлыг маань өмсгөж өгөөд өлгүүрнээс куртик аваад өмсгөлөө.

Зүрх минь...

Эмнэлэгээс гараад яг дээвэр дээр гарч ирэх үед куртикний малгай өмсгөж өгөв.

Ирмэг дээр нь ирээд хашлагыг нь гараараа тулж зогслоо.

Би түүнээс яагаад намайг эмчлэх гэснийг нь асуухаар

-"Чи яагаад-" хэлж дуусаагүй байтал

-"чи гэхгүй гэсэн байхаа?" Гэлээ. Өөрийгөө тийм л их хөгшрүүлэх дуртай юм байх даа?.

-"за, тэгвэл ахаа"

-"болж байна"

-"та намайг яагаад эмчилнэ гэсэн юм?"

-"яагаад ингэж бодов?"

-"угаасаа 1хэн сар үлдчихээд байна шдэ"

-"боломж байж ч магадгүй"

-"байхгүй ээ"

-"бас... нэг хүний итгэлийг олж авангаа чамд туслахыг хүссэн юм"

-"хэний итгэл?"

-"аавынхаа"

-"яагаад алдчихсан юм?"

-"аргагүй л хүүхэд гэсэндээ шалгааж байх шив?" Гээд инээмсэглэлээ.

-"хүүхэддээ ч биш! Угаасаа мэдмээр санагдаад байдаг юм"

-"харин наадах чинь л хүүхдийн зан"

-"тэгвэл та ч гэсэн 18 настай байсан л биздээ"

-"тиймээ"

-"харин тийм байж яагаад нэхх 18 насыг үсрээд гарчихсан юм шиг юм яриад байгаан"

-"хэрүүлч юм бэ?"

-"угаасаа миний зан"

Ингэж хэлээд хэсэг чимээгүй байлаа. Юм ярих ёстой юм шиг санагдаад

-"гэхдээ таны хоолой гоё юм аа" гэлээ. Угаасаа үнэн шүү дээ.

-"яагаад гэнэт миний хоолойг ярив?"

-"урьд шөнө чихэнд сонсогдоод унтах гэж зовсон л доо"

-"тиймүү?" Гээд дахиад л инээмсэглэлээ. Гэхдээ нүд нь л хагас дугуй болж харагдаад өөр юу ч харагдахгүй юм.

-"ингэхэд таны маскгүй царай ямар бол?"

-"би үнэхээр царайлаг хүн лдээ"

-"гайхуулж гэнэ"

-"байгаа юмыг яалтай билээ?"

-"тэгж ярьвал би ч гэсэн царайлаг шүү"

-"тийм зүйл харагдахгүй л байна даа"

-"засс, их зантай амьтан"

-"хэн намайг их зантай гэж нотлохын?"

-"би нотлоно за"

-"хаха, заза орцгооё. Илүү удвал чи даарчихна"

Гээд миний куртик дотроо оруулчихсан байгаа гарны куртикнаас атгаад буулаа.

Миний зүрх яагаад байна?. Уг нь ингэж л байгаагүй юм даа. Үхэх цаг нь улам л ойртоод байгаа юм байхдаа?.

Хөөрхийдөө энэ ах л цагаа дэмий үрж байна даа.

Sunne

Энэ бомгю гэж нэг над шиг уйдсан амьтан байнаа😹
Бас хуурч байгаад л үхнэ гэнээ😹 алхиймаа🤦‍♀️

❤🥺🌌


<Desire To Live>-✓Where stories live. Discover now