•7•

127 26 18
                                    

|Beomgyu's pov|

Унтах цаг болсон ч нойр хүрдэггүй ээ.

Ингэхэд нээрээ миний бичсэн гэрээслэл гэдэг юм хаана байгаа билээ?

Гэж бодон орныхоо энэ тэрүүгээр зөндөө хайлаа. Орон доогуур уначихсан юм байхдаа?.

Орон доогуур шагайтал тээр тэнд нэг юм хэвтэж байв. Мөн байхна гэж бодоод авах гээд бараг л доогуур нь мөлхөж байлаа.

Яг авдагын даваан дээр хэн нэгэн хоолой засах шиг боллоо. Цочсондоо хурдхан шиг л босвол Сүбин ах гартаа аяга барьчихсан зогсож байв.

Юу хийж байгааг нь асуувал хийх зүйл ихтэй хононо гэлээ.

Гоё юм аа. Хүмүүс хийх юм ихтэй байхад би үнэхээр уйдаад байна!.

Уйдаж байгаа тухайгаа хэлвэл "өдөр байсан бол туслуулж болох л байлаа" гэв.

Би чинь шууд л өөрт нь туслахыг гуйвал болхгүй гэсэн, унтах хэрэгтэй гэсэн. Нойр хүрэхгүй байхад яаж унтах юм бэ?

Хамаг эгдүүтэй царайгаа гарган гуйвал эцэст нь зөвшөөрлөө.

Зузаан цамцаа өмсөөрэй гэхээр нь цамцаа хайж олоод автал хүрч ирээд өмсгөж өгөв.

Миний залгууртай шингэнийг барьсаар өрөө рүү нь явлаа.

Зүрх маань нэг л биш. Үхэх ч дөхөөд л байна даа. Гэхдээ уг нь зүрхний өвчин биш шдэ.

Өрөөнд нь орж ирээд ширээнд нь зэрэгцэж суув.

Надад хэсэг цаас өгөөд нэрсийн дарааллаар нь ангилаад тавьчих гэлээ.

Үнэхээр их цаас байсан тул ангилсаар бараг өглөөний 4 цаг болов.

Яг л дуусчихаад ширээг нь дэрлэн хэвтлээ. Сүбин ах яг төвлөрчихсөн байхдаа үе үе хөмсөг нь зангирч ирээд л.

Нүд анилдаад байсан тул Сүбих ахыг хүлээнгээ жоохон л унтчихъя гэж бодоод нүдээ аньлаа.

Нэг мэдэхэд нэг зүйл дуугараад байх шиг болхоор нь толгойгоо өндийлгөвөл сэрүүлгэ дуугарч байна.

Юу вэ? 7 цаг болчихсон юм уу?

Сэрүүлгийг унтраачихаад сүбин ах руу харвал бас л унтчихжээ.

Ажлын цаг нь эхэлж байгаа байх гэж бодоод түүнийг сэрээлээ.

-"ахаа, сүбин ахаа" гээд мөрөн дээр нь тогшлоо.

-"ахаа, сэргүүлгэ дуугараад байна" мөн л сэрсэнгүй.

Гэтэл гэнэт л нэг санаа орж ирлээ.

Угаасаа сэрэхгүй байгаагаас хойш гэж бодоод маскыг нь аваад маскгүй царайг нь харъя гэж бодов.

Маскыг нь авбал үнэхээр царайлаг царай. Өөрийнх нь хэлсэн ч үнэн юм.

Гэтэл гэнэт гар бариад авлаа.

-"ааа, цочих гэж"

-"хүн унтаж байхад юу хийж байгаа юм?"

-"ю-юу ч бишээ, заза би явлаа" гээд гарах гэтэл

-"нууцаар хүний царай харах гэсэн юм уу?"

-"үгүй ээ, бас сая сэрүүлгэ дуугарсан шүү" гээд шууд хаалгаар гаран гүйх шахуу явсаар өрөөндөө орж ирлээ.

Ямар их цочив оо.

Ядаж байхад юун ч царайлаг юм.

Орон дээрээ хэвтэж байтал нойр хүрээд эхлэхээр нь дахиад жаахан унтъя гэж бодоод нүдээ анилаа.

Sunne

<Desire To Live>-✓Where stories live. Discover now