Нүдээ нээн харахад би эмнэлгийн орон дээр сэрлээ. Өвдөлт минь алга болж ээ.
Би 2 гараараа тулан дээш босоход ээж минь миний гарнаас атган нам гүн унтаж байх нь тэр. Нүдэнд минь нулимс цийлэгнэн ээжийгээ тэвэрч авах гэсэн ч хий зүйл тэмтчив.
Гэнэт гаднаас сувилагч бололтой нэгэн хүүхэн орж ирээд намайг харсан уу үгүй юу эмчийг дуудахад эмч бололтой цагаан халат хүзүүндээ чагнуур зүүсэн залуухан эмч ээжийг минь зөөлөн сэрээн
"Таны охин бурхан болж ээ." гэх нь тэр. Би юу яриад байгаа юм бэ? хэмээн бахиран уйлахад намайг хэн ч сонсохгүй юм....
ээж минь миний үхсэн хүүрийг тэврэн уйлхад сая л би өөрийгөө үхсэн гэдгээ ухаарлаа.
2021 оны 7 сарын 14-ний 13 цаг 52 минут. Өвчтөн Жон Рй амьсгал хураалаа.
Шалтгаан:Тархины нарийсал. 3 жил ухаангүй байсан ч хэд хэдэн удаа сэргэсэн 4 өөс 5 секундын хугацаатай.
Гэж бичигдсэн байх ба энэ үед л би бүх зүйлийг ухаарлаа.
нүдэн дээр минь цагаан гэрэл тусан би сохрох шахасан ч эцэст нь тэнд тэс өөр ертөнц угтан авлаа. Энэ лав Тэхёны хэлсэн диваажин байх.
Би яг л эрвээхий шиг ....
YOU ARE READING
Angel Of Dreams||✓
Kısa HikayeТүүний шарилын дэргэд ирэхэд даан ч чи минь үүрд явсан байв. 12 сарын 21 Dear:Yunkkae