011.

100 17 3
                                    

Хэлсэн шүү дээ, энэ түүний амьдрал.

Гэхдээ би түүнийг эрвээхий

Эрхлэн дэгдээд

Эргэж нисээд

Эрээнтэй бараантай хорвоог

Энэхэн хоёр далавчаараа гийгүүлнэ.

Энэ л миний хүсэл буй.

Сайн санаж байна, би энэ газарт ирээд бүтэн 2 сар болсон гэдгээ.

Энэ бол хүний оршихуйд бүтэн 2 жил.

Нүдээ ирмэх тутамд бүх зүйл өөр болж байна.

Өнөөдөр бид хамтдаа цэцэг хатаан тавиад
анх удаа түүний гүн хар гэхдээ наранд хүрэн бор болдог нүдийг нь харсан.

Увдис гэж байдаг бол энэ түүний нүд л байх.

Цэцэг хатаах гэж хойд уулнаас хэд хэдэн удаа хамгийн үзэсгэлэнтэй гэсэн цэцгийг түүн суухдаа дотроо битүүхэн гэмшинэ.

Би ч бас энэ цэцэг байсан бол үзэсгэлэнтэй төрсөндөө гомдон туниж, уйлж мэгших байж. Гэхдээ энэ бол байгалийн хууль.

Өөр өөрийгөө жижигхэн зүйлтэй харьцуулах хэрэггүй биз. Үгүй бол би энэ дэлхийн хамгийн өрөвч нэгэн болно биз.

Хонин нүдэн цэцэг бол миний дуртай цэцэг.  Энд олон төрлөөрөө ургадаг тул маш ихийг аваад Тэхён руу харахад тэр олон мянган цэцэгс дунд дээш харан хэвтэнэ.

Би сагстай цэцгээ аван түүн рүү очин хэд хэдэн цэцэг холбон 2 чихнийх нь хажуугаар хатган тас тас хөхрөн инээхэд түүний урууланд нь ч бас инээмсэглэл тодроно.

Би түүнд хайртай.

Тэгээд түүний хажууд хэвтээд тэнгэрийг ширтэв.

"Тэхёнаа ... Би чамд хайртай болчихож ..." 

Angel Of Dreams||✓Where stories live. Discover now