![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. 𝙻𝚘𝚟𝚎.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. 𝙵𝚊𝚒𝚛𝚢.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. -
𝙵𝚘𝚛𝚎𝚟𝚎𝚛.♥️
Миний нас 14 дээр гацсан.
Тэр ойд сэрснээс хойш.Бүр зүйл анир чимээгүйд автан
Би үхэж байгаагаа мэдэрсэн.Сэрээд харахад манан татсан ойд сэрэв. Гайхан толгойгоо сэгсрэн дээш харлаа.
Тэнгэр яг л байдаг шигээ. Тийм л байна. Илүү цэнхэр өнгөтэй болж. Магадгүй одоо 16 цаг болж байх.
Утсаа хайлаа. Алга.
Дээш цүнхээ үүрэн босоод ойр хавиа ажиглана. Үнэндээ ой намайг ажиглаж байв.
Би баруун жигүүр рүү алхаж эхлэв. Хүний хөлийн мөр болон, би энд яаж ирсэнээ ч санахгүй байнав, ор тас.
Хэсэг хугацаанд би алхаад л байв. Би илүү гүн рүү эсвэл төгсгөл рүү нь яваад байна уу? мэдэх юм алга.
Баруун хөлөө урагш гингэхэд санаандгүй шалбааган дээр гишгэчихлээ. Их гүн юм. Тийм болохоор би хөлөө дийлсэнгүй зүүн хөл минь ч бас шалбааг руу шигдэв
Үнэхээр дээш гарч чадахгүй юм байна. Миний өвдөг хүртэл сорсон байх нь айдсыг минь төрүүлнэ.
Энэ заваан зуурмаг намайг тэр чигээр минь залгих цаг хугацааны л асуудал байв.
Миний бэлхүүс хүртэл ороогоод амжив. "Новш гэж! Энд хэн нэгэн байна уу? Надад туслаач!"
Тусламж гуйх миний хамгийн сүүлчийн найдвар болон ганцхан энэ хүсэлдээ өөрийгөө ороох нь.
Нүдэнд минь цаахан талаас нэгэн хүн ирж байх нь нүдэнд бүдэг бадаг.
Өндөр туранхай, урдуур нь хар үс нь хучин орсон.
Би харсандаа золтой л орилчихсонгүй. "Бурхан минь! Би энд байна! Намайг гаргаач! Гуйя."
Тэр миний зүг ирэхэд миний биеийн 70% дээр явж байв.
Тэр надаас яагаад ийшээ орсон, энд юу хийж байгаа талаар ер нь юу ч асуулгүй олс гарт минь атгуулав.
Би олсонд амиа даатган тас зуураад нүдээ анина. Тэр эр намайг хүчтэй хэд хэд татахад би энэ шаварнаас сугарч байгаагаа мэдэрлээ.
Ахиад хэд хэд татахад л миний биеийн 80% гараад ирэв. Яг л үлгэрийн мангасын амнаас амьдаараа гарч ирж байгаа мэт.
Би баярласнаа илэрхийлэн "Бурхан минь! Та намайг аварлаа, ингэхэд та энд юу хийж байгаа юм? Энэ ямар газар вэ?"
Тэр над руу харсан ч юу ч дуугарсангүй олсоо хураан цааш алхана.
Хачин хүн бэ?
Ингэхэд би эндээс яаж гарах билээ?
"Хүлээгээрэй!!" Гэж араас нь орилно.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
~🥀

YOU ARE READING
Angel Of Dreams||✓
Historia CortaТүүний шарилын дэргэд ирэхэд даан ч чи минь үүрд явсан байв. 12 сарын 21 Dear:Yunkkae