Би энэ үл таних ойд ирээд хэд хоносоноо мартаж орхиж.
Магадгүй 20? Эсвэл 1 сар хангалттай болсон байгаа.
Би тэрэнд дуртай гэхдээ зөвхөн царайнд нь ааш нь үнэхээр хачин магадгүй тэр сэтгэцийн өөрчлөлттэй, эмнэлэгээс оргоод намайг олзолсон байх.
Хамгийн хачин нь энэ газар өдөр бүр нь давтагдаж байгаа юм шиг.
Гадаа өдөр бүр дунджаар 20 грудасын дулаантай. Өдөр 3 аас 4ийн үед заавал нэг бороо орж 7 юм уу 8 цагт нар аль хэдийн доош орно.
Нар ердөө 2 цаг л тусна.Өнөөдөр тэр надад өөр нэг даашинз өгөхөд би дурамчихан аван доторхыг нь онгойлговол өмнөх шиг гэхдээ илүү дээр гэмээр энгэр хэсэг дээрээ эрвээхийний оёдолтой байх нь түүнийг өөрийн гараараа хатгамал хийсэн гэдэг нь тодхон.
Өнөөдөр бид нартай байхын далимаар нуур орохоор явлаа. Тэр 7 хоног бүр загасны уургаа аван сав дүүрэн загастай буцан хүрч ирдэг байв.
Дараа нь загасаараа хамгийн амттай гэсэн бүх хоолыг хийж өгнө.
Би түүнээс гуйсаар хамтдаа нуур явахыг хүссэн минь энэ байлаа.
Тэнд хөлөө хүйтэн усанд дүрэх үнэхээр биеийн минь бусад эд эсийг сэргээх шиг.
Харин тэр загас барих гэж өгөөшөө тавьж байв, би түүн рүү инээмсэглэн даллаад тэнгэр рүү харлаа.
"Ээж намайг хайж байгаа болов уу?"
Гэнэт миний толгой эргээд арагшаагаа унан ойчлоо.
Нүдэнд минь зөвхөн тэнгэр л харагдана.
Одоо би үхэж байгаа юм шиг байна.
Уг нь аврагдлаа гэж бодсон сон.
YOU ARE READING
Angel Of Dreams||✓
Short StoryТүүний шарилын дэргэд ирэхэд даан ч чи минь үүрд явсан байв. 12 сарын 21 Dear:Yunkkae